logo
Хөх хотын эрчим хүчний хэрэглээ 10 сая кловатт

Хөх хотын эрчим хүчний хэрэглээ 10 сая кловатт

2011/11/07
Эдийн засгийн асар хурдац­тай яваа Хөх хот цаашид Улаан­баатар хоттой боломжтой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Б.Баатар­зоригоор ахлуул­сан албаныхан Хөх хотын удирд­лагуудтай уулзаж, хоёр хотын хам­тын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. 2.8 сая хүн амтай Хөх хотын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн нь 186 тэрбумд хүрч нэг хүнд ногдох хэмжээ нь 10 мянган юаньд хүрчээ. Хөх хотын иргэдийн дундаж орлого нь 25 мянган юаниас давсан үзүүлэлттэй байгаа бол тариачид, малчид нь 8700 юанийн дундаж орлоготой юм байна.
Хөх хотод аж үйлдвэржилт эр­чимтэй хөгжсөн аж. Сүүний аж үйлдвэрлэлээ гол болгож мөн цахилгаан эрчим хүчний үйлд­вэрлэлийг өндөр хөгжүүлжээ. Тиймдээ ч Хөх хотын эрчим хүчний хэрэглээ 10 сая кловатт байдаг байна. Харин Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээ 800 мега ватт байдаг. Хөх хотын удирдлагуудтай уулзах уулзалтын үеэр Улаанбаатар хотын өнөөгийн байдлын талаар Б.Баатарзориг мэдээлэл хийж, цаашид эдийн засгийн агуулгаар хамтын ажиллагаагаа улам эрчим­жүүлэхээр талууд гарын үсэг зурсан юм.
Уулзалтын үеэр Хөх хотын дарга ноён Ван Бө ирэх жил Улаанбаатар хотод Хөх хотын өдрүүдийг зо­хион байгуулах хүсэл­тэй байгаагаа илэрхийлжээ. Ингэс­нээрээ Хөх хотын удирдлагууд Улаанбаатар хотыг бүрэн судалж мэдэх боломж бололцоо бүрдэж, цаашид ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээ тодорхойлж болох юм. Д.Сувд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш