logo
Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

2017/05/17

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд: 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж,  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр зарим үед  секундэд 24 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, говь талын нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 31-33 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш