Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан бидний төдийгүй ард түмний хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагладаг гол баримт бичиг болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль шинээр мэндлэхээр дуншиж байна. Энэхүү хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Тиймээс бид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад анхаарлаа хандууллаа.
Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, ял шийтгүүлсэн эсэхийг үл харгалзан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүн бүр эдэлнэ” гэж тусгасан төдийгүй хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах боломжийг ч нээж өгчээ.
Эх сурвалжаа нууцлах тухай асуудлыг тусгав
Сэтгүүлчдэд хамааралтай нэг чухал зүйл нь мэдээллийн эх сурвалжаа нууцлах тухай байдаг. Тэгвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакци, сэтгүүлч, сурвалжлагчид хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээ, мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй гэсэн заалт оруулжээ. Гэхдээ тухайн мэдээ, мэдээллийг үнэн бодитой эсэхийг өөр аргаар шалгаж тогтоох боломжгүй, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд ноцтой хохирол учрах, хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн гэж үзэх үндэслэл байгаа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд зөвхөн прокурорын зөвшөөрлөөр, эсхүл шүүхийн шийдвэрээр мэдээ, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг хязгаарлахаар төсөлд тусгасан байх юм. Үүнээс бусад тохиолдолд мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг тулган шаардах, илчлэхээс татгалзсантай холбогдуулаад аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг доорх тохиолдолд хуульд заасан журмын дагуу хязгаарлаж болохыг шинэчилсэн найруулгад тусгажээ. Үүнд онц болон дайны байдал зарласан, хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцад хамааруулсан мэдээ, мэдээллийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд оржээ. Үүнээс гадна бусдын эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах талаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан аж.
Хэвлэлийн эрх чөлөөнөөс гадна хараат бус байдлын тухай асуудал хөндөгддөг. Тэгвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргах буюу үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглосон заалт оруулсан байна. Мөн “...хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ” гэсэн заалт ч оржээ. Үүгээр ч зогсохгүй төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээсээ гадуур аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглох юм байна.
Шинэчилсэн найруулгад өмнөх хуульд огт дурдагдаж байгаагүй хэвлэл мэдээллийн байгууллагад тавих шаардлагын тухай асуудал туссан байна. Тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллагын редакци нь өөрийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрийг хараат бусаар, бие даан тодорхойлохыг хуулийн төсөлд тусгажээ.
Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихгүй
Шинэчилсэн найруулгын “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй” гэсэн заалт анхаарал татаж байна. Мөн төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх мэдээ, мэдээллийн агуулгад хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй гэдгийг ч тусгажээ. Үүний зэрэгцээ 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд туссан төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах, төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтууд шинэчилсэн найруулгад ч орсон байна.
Харин “...төрийн байгууллага хууль тогтоомж болон төрийн байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам зэргийг нийтэд таниулах, мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг хүлээн авах, тэдгээрт тайлбар, хариу өгөх зорилгоор хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлж болно” гэжээ.
Энэхүү хуулийн төсөлд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах тухай тусгасан байна. Зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд нэг байж, үйл ажиллагаагаа шударга, ил тод, бие даасан, хараат бус зарчмын үндсэн дээр явуулахаар хуульчилсан байна. Түүнчлэн зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, хэм хэмжээг батлах, хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакци, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг хүлээн авах, хянах, эвлэрүүлэх, дүгнэлт гаргах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах асуудлаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд санал оруулж шийдвэрлүүлэх зэрэг үүрэг хүлээх аж. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах баталгааг бий болгох, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаас тавьж байгаа санал, санаачилгыг дэмжин хамтарч ажиллах үүрэг ч зөвлөлд оногдоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол хариуцлага хүлээнэ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа аж. Үүнд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргасан төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг 250 мянга, албан тушаалтныг 60 мянга хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм байна. Мөн хуулиар олгогдсон бүрэн эрхээсээ гадуур аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг 200 мянга, албан тушаалтанг 60 мянга хүртэл төгрөгөөр торгох аж. Хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг тулган шаардах, илчлэхээс татгалзсантай холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлж, шийтгэл хүлээлгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэн, албан тушаалтныг 50 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг 150 мянга хүртэл төгрөгөөр торгох өөрчлөлтийг Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулахаар санаачилга гаргажээ.
Ийнхүү 1998 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, С.Оюун нарын санаачилж, батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өргөжүүлэн баяжуулсан хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэхэд бэлэн болоод байна.
Эх сурвалж: SHARSONIN.MN