logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2017/05/22

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 26. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Рашаан
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та нилээд дуулгаваргүй байх нь, Тиймээс эрс тэс, ёс зүйгүй бүдүүлэг зан авир гаргана. Хэрвээ таны дургүйг ямар нэгэн зүйл хүргэж байвал тэр хүмүүс эсвэп тэр зүйлсээс түргэн холд. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө, үнэт цаастай холбоотой ажилд анхааралтай хандаж, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа тодорхойл. Спортын тэмцээн, уран бүтээлийн шалгалтанд амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий.


ҮХЭР (4/20-5/20)


Та авьяасаа бүрэн нээж чадна. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Танд дараа нь том боломж нээгдэнэ. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Амарч алжаалаа тайлах боломжтой болно. Гэвч чөлөөт цагаа нэмэлт орлого олоход зориулах болно.
 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил сайн тал руугаа эргэх магадлалтай. Шинэ газар орон танд амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхөд тусална. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бусдын тусламжийг ав. Тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийл. Эс тэгвээс тун удахгүй та өөрийн хуншгүй зандаа харамсах болно.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өвөрмөцөөр сэтгэж бүтээж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Хайр дурлал, хичээл сурлага, бие дааж суралцахад таатай өдөр. Шинэ ажил хэрэг эхлүүлж болно. Та амжилт олоод зогсохгүй алдаршина. Маш идэвхтэй байж сэтгэлдээ буусан эхний санааг хэрэгжүүлэхийг хичээнэ. Та их хэмжээний мөнгийг хурдан авч мөн түүнийг хурдан үрэх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны ажиллах эрч хүч гайхалтай сайн байна. Гэнэтийн осол, олон нийтийн зүгээс сөрөг нөлөөтэй өдөр. Олон нийтийн газар аюул тулгарч болзошгүй. Үдээс хойш хүүхдүүдтэйгээ харьцах, гэр бүлийн зугаа цэнгэлд таатай. Ахуйн асуудлуудаа шийд.


ОХИН (8/23-9/22)

Эрч хүч ихсэх өдөр. Гэнэтийн эргэлт болно. Өдрийн эхний хагас эрүүл мэндэд аюултай. Гадагшаа явах, танихгүй хүмүүстэй харьцах, хордохоос болгоомжил. Эсрэг хүйснийхээ хүмүүстэй харьцахдаа сайхан сэтгэл гаргаж, зөв арга барилтай бай. Хуучин танилтайгаа уулзвал хувь заяанд гэнэтийн эргэлт гарна. Ирээдүйн төлөвлөгөө тань өөрчлөгдөнө.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Одод таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Зарим хүн ажлаа буюу сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар нөлөө бүхий, амжилттай танил, хамаатан садантайгаа ярилцахыг зөвлөж байна. Тэдний хэн нэг нь таны хувьд гэнэтийн боловч ирээдүйтэй ажил санал болгоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр онцгой нөхцөл байдал үүссэний улмаас хөрөнгө мөнгө яаралтай хайх шаардлага гарч болзошгүй. Бүү сандарч мэгд. Нөхцөл байдлын талаар тайван бодож асуудлыг шийдвэрлэх бүх боломжийг тооц. Үүний дараа шийдвэр гарга.


НУМ (11/22-12/21)

Өмнөх өдрийн уур амьсгал хэвээр үргэлжилнэ. Хуучны холбоо хэлхээ бэхжүүлэх, шинэ танилтай болоход таатай өдөр. Зөвхөн найз нөхөд, дотнынхонтойгоо олон сонирхолтой санаагаа хэрэгжүүлж чадна. Энэ нь тэдэнд таныг улам ч найдвартай, дотны хүн нь гэдгийг бататгана.


МАТАР (12/22-1/19)

Бүх ажилд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Спортын уралдаан тэмцээнд бүү оролц. Осол гэмтэл авах магадлалтай. Түрэмгий зан авир сайн зүйл авч ирэхгүй. Түншүүд, найз нөхөдтэйгөө харьцаагаа сайжруул. Таагүй үр дагавраас зайлсхийхийн тул үг хэл, үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь. Мэргэжлийн ажлын хүндрэл, албаны санал зөрөлдөөнийг үл тоон, ажлаа бүү соль.


ХУМХ (1/20-2/18)

Харьцаанд хагарал гарах магадлалтай, учир нь санааг тань зовоож байсан асуудлыг шийдвэрлэхэд таатай үе. Долоо хоногийн эхэнд зөв тооцоо, хамт олноо бүрдүүлэх чадвар шаардагдана. Олсон мөнгөө хадгалахад бэрхтэй байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр хурц асуудлууд ба хямралтай ажил байдлаа шийдэхэд таатай. Ямар нэг сургалтад сууж эхлэхэд тохиромжтойг од эрхэс амлаж байна. Аяллаар явах, мөнгө солиулах, шинэ танилуудтай болох, харилцаа холбоо тогтооход сайн өдөр. Бусдыг бүү шүүмжил, таагүй харьцаатай хүмүүсээсээ холхон бай. Бяцхан хүүхдүүдээ эцэг эх нь бөөр шээсний замын өвчин байгаа эсэхийг шинжлүүлэхэд гэмгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш