2017 оны 5 дугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Ойрын хоногуудад бүх нутгаар халж хуурайшилт ихэснэ -
Баруун аймгуудын нутгаар:
Тавдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 26-27-нд зарим газраар 14-16 м/с, Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар:
Тавдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 24-29 хэм хүрч хална. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд бүх нутгаар сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар:
Тавдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с, 27-28нд ихэнх нутгаар 15-17 м/с, 28-нд зарим үед 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 22-23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 24-27-нд халж Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 29-34 хэм дулаан байна. 28-нд сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Тавдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд сэрүүвтэр байх ч цаашдаа 28-ныг хүртэл халж 24-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 31-36 хэм хүрч хална. 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.