"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм."
"Guys 666" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видеог товчилвол ийм байна. Мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж "бүгдийг" алдсан залуус Монгол Улсад 70 гаруй мянга байдаг гэх. Хэдий статистик тоо мэт боловч "цагаан тахал" 70 мянган залууг "идэж" байна. Улаанбаатар хотод нэг шөнийн дотор 50 сая орчим төгрөгийн хар тамхины худалдаа явагддаг тухай тоо баримтыг ч хууль хяналтын байгууллага гаргажээ. Хар тамхины худалдаачдын бай хэн бэ? Мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмүүдийн үр хүүхдүүд байдаг. Учир нь тэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байхаас гадна муугаар бодоход хууль хяналтын байгууллагаас асуудал багатай ангижирахад нөлөө бүхий эцэг эхчүүд нь том "хамгаалалт" болдог байна.Хамгийн сүүлд болсон хар тамхитай холбоотой харамсмаар хэрэг, энэ хэргийн холбогчдогчид ч үүнийг баталдаг юм.
“Монгол дахь хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх хэмжээнд нэгэнт хүрсэн” гэдгийг ч Х.Бат-Ундрал ахин дахин тодотгож хэлж байсан юм. Түүнд 2016 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс “Хоёр жилийн тэнэсэн” ял оноосон гэнэ. Х.Бат-Ундрал өөрийнхөө зүгээс хар тамхины эсрэг хийж чадах бүх ажлыг санаачлан эхлүүлж ээж, гэр бүл, найз нөхөд, хорин жил хамт байгаа хамтлагийн гурван найз, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэлээ.
О.Санаа