logo
Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насыг аварчээ

Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насыг аварчээ

2017/05/29
Энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалант хотхоны 4-88 тоотод оршин суух иргэн Н нь 1 нас 2 сартай хүүгээ унтаж байхад нь түр орхин дэлгүүр ороод ирэх үед хүү сэрэн цахилгаан зуухаа залгасны улмаас гал түймэр гарах аюултай нөхцөл байдал үүссэн үед тус Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цолмон сонор сэрэмжтэй, түргэн шуурхай ажиллаж хүүгийн амь насыг аварсан байна.

Хүүгийн эцэг, эх Цагдаагийн байгууллагад болон алба хаагчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. Хүүгийн амь насыг аварсан цагдаагийн ахлагч Б.Цолмонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш