Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 11. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой,Найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 19 цаг 59 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэрвээ хамтран ажиллагсдаас хэн нэгэн нь таны нийтийн ажил төрөлд оруулсан ихээхэн хувь нэмрийг үнэлэхгүй бол тэр хувь нэмэр нь өчүүхэн мэт санагдана. Өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүл. Ингэхгүй бол та юунд ч хүрэхгүй. Хайрт хүн чинь хэцүү үед таныг дэмжиж, асуудлуудын зөв шийдлийг хэлж өгөх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ сард санхүүгийн байдал ерөнхийдөө таатай байх боловч зарим нь гэр бүл, үр хүүхэддээ, зарим нь элдэв зугаа цэнгэл, хайр сэтгэлийн асуудалд багагүй мөнгө зарцуулах бололтой. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд бүх ажил хэргээ ил тод байлга. Элдэв түрэмгий саналд бүү авт.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Идэвхтэй тайван бус зан ааштай хүмүүсийн амьдралд олон өөрчлөлт, зөрчлүүд тохиолдоно. Тэд түрэмгий байдал, эрсдэлд дуртай. Мөн мөнгөө түргэн эргэлдүүлж байх сонирхолтой. Амьдралын хэв маягаа цэгцэл. Хэмжээсээ мэдэх нь таны үндсэн чиглүүлэгч байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Түргэн сэтгэж, авхаалжтай тооцоотой байвал мөнгө олно. Тэмүүлэлтэй байж оюун санааныхаа эзэн болно. Төлөвлөгөөтэй ажилла. Төлөвлөгөөгөө биелүүлснээр байдал өөрчлөгдөж гайхалтай зүйл олж харна. Түвэгтэй асуудал, эсвэл орон тооны өөрчлөлтөд бэлэн бай. Өмч хөрөнгийн тал дээр болгоомжтой байж зохих арга хэмжээ ав.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр уг ордны эрчүүд эрчимтэй авьяаслаг, ухаалаг байж чадна. Өөртөө зориулсан амралтын өдөр болно. Бусдыг яаж зохион байгуулалт хийж байгааг өөртөө ашигла. Ходоодондоо анхаар. Хурц хоолоос болгоомжил. Сексийн чадвар, зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрч хүч өсөх байдлыг дээд зэргээр ашигла. Ганцхан агшинд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Аливаа алхам бүхэн үнэтэй байна.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр шургуу байдал, хувийн санаачлага, санхүүгийн хөрөнгө оруулалтаа ашиглан ажил хэргээ үхлүүт зогсонги байдлаас гаргахаар оролдоно. Санхүүгийн асуудлуудаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэггүй. Сарын эцэс болтол чухал шийдвэр бүү гарга. Томоохон худалдан авалт бүү хий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таны ажил хэрэгт саад гарна. Тиймээс та хүмүүстэй хамтрах хэрэгтэй. Эсвэл хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Гэр орон тохитой, бизнес амжилттай байгаа учраас сэтгэл өөдрөг байна. Таны төлөвлөсөн ажил бүтэмжтэй. Та мөнгөө маш анхааралтай зарцуулах, дэмий юманд мөнгөө зарцуулах хэрэггүй. Бизнесменүүд ирээдүйгээ итгэлтэй харж ойрын болон холын хамтрагч ихтэй болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хамт ажиллагчид, удирдлага доорхи хүмүүстэй харьцаа муудах магадлалтай. Хэрүүл маргаан үүсч мэднэ. Бусдыг ойлгож, ойр орчныхоо хүмүүст дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хичээгтүн. Ажил үүргээ ягштал биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүл.
НУМ (11/22-12/21)
Та эхлээд хүнд сурталын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж гарч магадгүй байна. Энэ замыг туулж чадсан туршлагатай нэгнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй болов уу. Уран бүтээлч, бие даасан байдлаа бусдад харуул. Харин үйл ажиллагаагаа бусдынхтай харьцуулж үз.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр эрэгтэй матаруудад таатай байна. Тэд албан тушаалдаа ахиж, бүтээлч эрч хүчээ гаргаж, шинэ холбоо тогтоож чадна. Харин эмэгтэйчүүдийн ажил нь бүтэлгүйтэж, гэрийн ажил ихтэй байна. Томилолтоор явах, аялахаа хойшлуулаарай. Энэ нь ханиад, хатгаа хүндэрч хурцдах аюулаас сэргийлнэ.
ХУМХ (1/20-2/18)
Зөрчилтэй, салан задгай, уур хүргэм өдөр. Ямар ч өвчин туссан хүндэрч архагшиж болно. Зөрчлөөс зайлсхийж, асуудлыг тайван замаар шийдэж сур. Тогтмол бус, замбараагүй хооллолтоо зогсоо. Сайн унтаж амар. Амьдралаа хүндрүүлэх хэрэггүй. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Тэдний тусламжийг ав. Ингэснээр бусдын харьяат байдалд орохоос зайлсхий.
ЗАГАС (2/19-3/20)
Санхүүгийн байдал маш тогтвортой байгаа тул буяны ажилд оролцох цаг болсон байна. Буяны ажил бодь сэтгэлийн замаас ч та ашиг олж чадна. Өөрийгөө хамгаалж, байр сууриа бэхжүул. Таны хувьд бизнес, худалдааны ажил хийхэд тааламжтай байх болно. Энэ өдөр таны идэвхитэй байдал юунд ч хүргэхгүй. Ажилдаа санаачилгатай байхыг зөвлөж байна. Тэгэхгүй бол үйл явдал таны хувь тавиланг өөрчилж мэднэ.