Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 19. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, Есөн улаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.
Барилдлага:Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэдийгээр эрүүл мэндэд аюул алга боловч хөнгөн хуумгай амлалт, ажлын хэт ачааллаас болж үдээс хойш бие тавгүйтэх магадлалтай. Эргэлзээнээс бүрэн дүүрэн сал. Энэ нь таныг элдэв алдаанаас хамгаалдаг. Дараа нь их мөнгөөр хохирох эсвэл ичиж улайхгүйн тулд ямар нэгэн алхам хийхийн өмнө бүх баримтуудыг тунгаан бодох нь өлзийтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Биоэнергийн хувиралт өөрчлөлт, бие махбодь ба сэтгэл санааны өөрчлөлтийн алхам хийх өдөр. Эдгээр процессын үр дүнд бие махбодьд тань энерги хуримтлагдана. Энэ өдөр элдэв хар хэл ам, илбэ жатга, оточ бөө нар идэвхжиж болзошгүй тул болгоомжтой бай. Олон хүнтэй газар удаан байхгүй байхыг анхааруулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр энэ ордны ихэнх хүмүүс хичээнгүй эрч хүчтэй байна. Та найз нөхдөө үнэлэх хэрэгтэй. Дунд насны хүмүүст хүндхэн өвчин үүсч болзошгүй. Дотны хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Урт хугацааны томоохон төсөлд найз нөхдөө татан оруулахад авьяас чадвараа ашиглана. Ажил хэрэгч хүсэл эрмэлзлэл таныг эзэмдэнэ. Эрч хүчээ жижиг зүйлст бүү зарцуул. Нягт нямбай бэлдсэн төслөө хэрэгжүүлж эхэлж чадахгүй бол бүү сандар. Сайтар төлөвлөж бэлтгэ.
АРСЛАН (7/23-8/22)
Онцгой эрч хүч хуримтлагдаж, ажилд их нэмэр өгнө. Сэтгэл санаагаа тайван байлга. Хэтэрхий нэр алдартай хүмүүстэй харьцахаас болгоомжил. Хүнийг ганц нэг хийсэн үйлдлээр нь бүү дүгнэ. Эрүүл мэндээ хатуужуулах хэрэгтэй байна. Товлосон зарим зүйлээ хойшлуулна.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр төлөвлөгөө зохиохоос илүү ажлын байран дээр өдөр тутмын ажлаа хийхэд хялбар байна. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, цахилгаан шуудангаар мэдээлэл солилцоход сайн.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сонирхолын зөрчил үүсч, хэрүүл маргаан ажил дээр гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж, маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Ажил төрөл үйл явдал, хурдаа сааруулмаар, амармаар болтол, тийм хурдан өрнөнө. Энэ нь алдсан боломжуудтай холбоотой. Төлөвлөсөн ажлаа хэд хэдэн үе шатад хуваан, урагш давш.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр таны зөн совин нэмэгдэнэ. Нэг талаас чин үнэнч, ажилсаг, нөгөө талаас мөрөөдөмтгий, залхуу зан олон хүнийг хоёрдмол байдалд оруулна. Юм бүхэнд зохицол, гоо үзэмж, эв нэгдэл байх ёстой. Санхүүгийн байдал тань бага зэрэг дээрдэх нь. Үдшийг хүссэн хүнтэйгээ сайхан өнгөрөөнө. Байдлыг харзнаж сууснаас хувь заяа танд олгож байгаа боломж бүхнийг ажигласан нь дээр шүү.
НУМ (11/22-12/21)
Энэ өдөр туссан өвчний шинж тэмдэг тодорхойгүй байх боловч сэтгэл заслын аргаар хялбархан дарна. Өнөөдөр олон хүмүүс бусдаас хараат бус байдал, эрүүл ухаан, ажлын эв дүйгээрээ эргэн тойрныхныгоо гайхшируулна. Тэд бусдаас мөн ийм байхыг шаардах хандлагатай байна. Жижиг сажиг таагүй явдлууд алдаа зэргээс болж бүү сандарч мэгд.
МАТАР (12/22-1/19)
Шулмын өдөр. Сэтгэл санаа эмх замбараагүй болж, нэг бол ганцаардаж эсвэл бүр эсрэгээр олны дунд уймарч энэ өдөр өнгөрнө. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эрэгтэйчүүд үрэлгэн зангаасаа болгоомжил. Амьтны гаралтай хоол хүнснээс зайлсхий. Хурц ир, ирмэгтэй зүйлтэй харьцахдаа болгоомжил.
ХУМХ (1/20-2/18)
Эрч хүч дүүрэн өдөр. Энэ өдөр та бусад хүмүүсд маш их нөлөөлнө. Та ганц харцаараа л бусдын сэтгэл зүрхэнд нэвтрэн орно. Үл итгэмтгий, бүрэг зэрэг сөрөг зан чанаруудаасаа татгалз. Тэгвэл бусдад нөлөөлж таны нөлөө улам хүчтэй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Үдээс өмнө реклам сурталчилгааны үйл ажиллагаанд тохиромжтой. Таны гэр эсвэл албан өрөөнд ирсэн зочин амжилт авчирч магадгүй. Бусдад болон өөртөө үл итгэх зангаасаа сал. Таны сэжиг, үл итгэгч зан итгэлтэй түшигтэй анд нөхдийг тань үргээж болно гэдгийг сана. Аахар шаахар асуудлаар бүү оролд. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлийг дэс дараалалтай гүйцэтгэ.