logo
Аяллын замын ажил зогсчээ

Аяллын замын ажил зогсчээ

2017/06/13

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм. 

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэтэл тус газрыг  5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш