Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсад аутсорсинг хөгжүүлэх зарим эхлэл сэдвээр мэдээлэл хийлээ.
Аутсорсинг (Outsourcing) гэдгийг гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж ойлгож болно. Компаниуд зардлаа бууруулах, гол бизнестээ төвлөрөх, чанарыг сайжруулах, хугацаа хэмнэх, эрсдлээ бууруулах, татварын боломж эдлэх гэх мэт шалтгаануудын улмаас гуравдагч этгээдээр ажлынхаа тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэхээр гэрээлэхийг ийн нэрлэдэг. 2006 онд гадаад аутсорсинг эрхлэгч компанийн тоо 12, ажилчдын тоо 36 байсан бол 2010 онд компанийн тоо 15, ажилчдын тоо 54 болж нэмэгдсэн байх аж. Гадаад аутсорсингийн нийт борлуулалт 2006 онд 1.9 тэрбум байсан бол 2010 онд 3.3 тэрбум болж нэмэгджээ.
Аутсорсингийн төрлийн 69 хувийг программ хангамж, хөгжүүлэлт эзэлж байгаа бол 23 хувь нь өгөгдөл боловсруулалт, дижитал контент, үлдсэн 8 хувь нь санхүүгийн чиглэлийнх байгаа юм байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам. долларт, ажиллагсдын тоог 10 мянгад тус тус хүргэнэ хэмээн заажээ. Энэ хүрээнд Энэтхэг Монголын Засгийн газар хооронд Аутсорсингийн мэдээллийн технологийн төв байгуулахад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон аж. Мөн Аутсорсингийн өнөөгийн байдал судалгаа хийгдэж, Хөдөлмөрийн төв бирж дээр Аутсорсинг хариуцсан нэгж байгуулагдсан байна.
Ж.Бат-Эрдэнэ даргын тайлбарласнаар Энэтхэг улс аутсорсингийн менежментийн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд тэр чиглэлээр хамтран ажиллах, Энэтхэгээр дамжуулан Монгол руу чиглэсэн урсгалыг бий болгохыг зорьж байгаа юм байна.
Монгол хүний оюуныг арилжих буюу мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг хөгжүүлэx замаар эдийн засгийн өсөлт бий болгох ажлын хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг аутсорсинг-т чиглүүлсэн байна.
Үүний дагуу Мэдээллийн технологийн инкубаторт гадаад аутсорсинг эрхлэх компаниудыг бойжуулж эхэлсэн бөгөөд Японы зах зээлд Монгол Улсын дотоодын аутсорсинг компаниудыг гаргах, мэргэжилтэн сургах, ажлын байраар хангах ажлыг эрчимжүүлжээ.
УИХ-ын гишүүд энэ үеэр интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, холболтыг сайжруулах талаар тус газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулж байсан. Тус газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, “Интернэтийн хурдыг нэмэгдүүлж, холболтыг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Мэдээллийн сүлжээ компанийн үнэ, тариф 1990-ээд оныхоороо яваа. Зээлийн эргэн төлөлт зэрэг асуудлаас болоод хэрэглэгчдэд очиж буй интернэтийн үнэ тариф арай өндөр байгаад байгаа. Бид энэ асуудлыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Нийт 60-аад сая ам.долларын зээлийг түр хойшлуулах хүсэлт тавих гэж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал интернэтийн үнэ буурч, хурд сайжрах боломжтой болох юм” гэж хариулсан.