logo
“TОП-50” шалгаруулалтын төгсгөлийн шатны санал асуулга эхэллээ

“TОП-50” шалгаруулалтын төгсгөлийн шатны санал асуулга эхэллээ

2011/11/08

Монгол улсын “Шилдэг залуу 50 улс төрч”, “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”-ийг нэрлэх “ТОП-50” шалгаруулалтын төгсгөлийн шат орон даяар эхэллээ. Номинаци бүрт хамгийн олон санал авсан 100, 100 улс төрч төгсгөлийн шатанд шалгарч үлдээд байна. Төгсгөлийн шатны шалгаруулалт 2011.11.11-нд явагдана. Та дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөхийг хүсвэл songuuli.zindaa.mn сайтад зочилж зааврын дагуу интернэтээр болон мессежээр санал өгөх боломжтой.
Та дэмжиж байгаа улс төрчдөө дараах хоёр хэлбэрээр санал өгч болно.

 

1.songuuli.zindaa.mn хаягаар орж, интернэтээр санал өгөх. Энэ тохиолдолд интернэтийн нэг ip хаягнаас хоёр цаг тутамд нэг удаа санал өгөх боломжтой. Ижил ip хаягтай компьютерын хэрэглэгчид хоёр цаг тутамд дундаасаа ганцхан санал өгөхийг анхаарна уу.

 

2.Та дэмжиж байгаа улс төрчийнхөө songuuli.zindaa.mn сайтанд бичигдсэн ID дугаарыг 155-000 дугаарт мессежээр илгээж санал өгөх боломжтой. Мессежний саналыг Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл операторуудын бүх дугаараас өгч болно. Нэг мессеж 550 төгрөг.

 

Таны сонголт мэргэн байх болтугай.

Сонгуулийн Менежментийн Төв
Лавлах утас: 99085897, 96656741

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш