Аргентин улсын эдийн засаг хэдийгээр хурдтай өсч байгаа ч тэнд ядуучууд маш олон. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд хогийн цэг дээр амьдарч, хүүхдүүд нь хог түүн амиа зогоодог. Харин энэ асуудлыг шийдэхээр Елена Дурон Миранда гэдэг нэгэн сайн санаат эмэгтэй орон гэргүй хүүхдүүдийг асрах төв байгуулж, тэнэмэл хүүхдүүдэд буян болж байна. Асрамжинд ирсэн хүүхдүүд хогийн цэг дээр амьдарч, хог түүн амьдралаа зогоох шаардлагагүй болсон байна. Хүүхдүүд амьдрахын эрхэнд сургуулиа орхисон тул Елена тэдэнд хичээл зааж, ерөнхий боловсрол олгож эхэлжээ. Мөн амьдрал тааруу айлуудаар явж, хүүхдүүдээ сургуульд явуулахыг зөвлөдөг байна.
Елена анх 11 жилийн өмнө Аргентины өмнө хэсгийн жуулчид очих дуртай газраар аялахдаа тэнд гэр оронгүй, хог түүдэг хүүхэд их байгааг олж хараад элэг нь эмтэрч байжээ. Дараа PETISOS буюу хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхээс сэргийлэх ТББ-аа байгуулжээ. Елена олон орноор явсан боловч, Аргентинд орон гэргүй хүүхэд илүү их байгааг анзаарч тэднийг аварах ажилдаа шулуудан орсон аж. Одоо Еленагийн ТББ-д 200 гаруй хүүхэд байна. Елена мөн хүүхдүүд ерөнхий боловсролыг үнэгүй авах ёстой хэмээн үздэг. Аргентин улсын хуулиар хүүхдэд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог боловч, хүүхдүүд ээж аавдаа туслах гэж үндсэндээ үнэгүй ажил хийж байгаа юм.
Түүний ачаар Аргентины орон гэргүй тэнэмэл хүүхэд цөөрчээ. Елена хийж байгаа сайн үйлээрээ дэлхийн хүмүүст үлгэр жишээ болж, CNN агентлагийн тодруулдаг “Баатар” эмэгтэйгээр шалгарчээ.
Shuum.mn