Марс гариг дээр буухад бэлтгэж байгаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг 520 өдрийн турш хиймэл хөлгөөсөө гаралгүй Марс гаригийн орчин бүхий ямар ч цонхгүй капсул дотор бэлтгэл хийжээ. Жил гаруйн дараа өнгөрсөн баасан гаригт гадаад орчинд гарч ирсэн тэдний нүдэн баримжаа өөрчлөгдсөн байжээ. Москвагийн төв телевиз багийн гишүүдийн хөлгөөсөө гарч байгаа анхны дүрс бичлэг, мэдээллийг цацжээ. Багийн гишүүн Хятадын иргэн Ванг Юу, “Сайн байцгаана уу. 520 өдрийн дараа та бүхэнтэйгээ дахин уулзахад сайхан байна гэсээр Марс гаригийн орчин бүхий тусгай хиймэл хөлгөөсөө гарч иржээ. 15 сая долларын өртөгтэй “Марс 50”0 төслийн зорилго нь хүн гэдэг амьтан Марс гариг руу явахад зарцуулах 6 сар гаруйн хугацаанд гадаад орчинтой харьцахгүй сансрын хөлгөөр аялж, тэндээ амьдарч болох эсэхийг туршихад оршиж байгаа юм байна. Багийн гишүүд бараг усанд орохгүй байж, шээс болон цусны шинжилгээг өдөр болгон өгөх зэрэг 100 гаруй өөр төрлийн туршилтанд хамрагджээ. Тэд харанхуйд 40 орчим кг хүнд жинтэй сансрын нисгэгчийн хувцас, хэрэглэл үүрэн Марс гаригийн хөрсний гадаргууг төлөөлж болохуйц элсэн дээр алхах туршилт хийдэг байсан байна. Энэ удаагийн багийн гишүүд хоорондоо ямар нэг маргаан, зөрөлдөөөнгүй байснаараа амжилттайд тооцогдож байна. Учир нь 2000 онд туршилтанд оролцож байсан багийн гишүүдийн хоёр нь хоорондоо муудалцаж, нэг нь багийн гишүүн эмэгтэйг үнссэн, оролдсон зэрэг асуудал үүсгэж байжээ.
“Бид “Марс 500” төслийн дагуу хамгийн удаан хугацанд гадаад орчинтой харьцахгүй амьдарч үзлээ. Хүн төрөлхтөн хөл гишгэж болох хамгийн ойрын гариг Марс руу хүрэх цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна” гэж багийн гишүүн Диего Урбина ярьсан байна.
Гэсэн ч сансар судлалын мэргэжилтнүүд хүн төрөлхтнийг Марс гариг дээр аюулгүй аваачих, хөлөг болон техник технологийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Марс гариг дээр хүн хөл тавихад хэдэн 10 жилийн хугацаа хэрэгтэй байгааг хэлж байна. Shuum.mn