Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны дунд улаан морь сарын шинийн 1. Адъяа гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Түншийн тань материаллаг хүндрэлүүд таныг зөв чиглэлд төвлөрч ажиллахад саад болж байна. Түншүүдээс тань хэн нэгэн эс таалагдвал түүнээс даруйхан харьцаагаа тасал. Нерв ба биеийн ядаргаа, толгой өвдөлт, нойргүйтэх магадлалтай. Гэрт чинь гадны хүмүүс байх нь үүссэн түгшүүрийг цэнэггүй болгоно. Иймээс зочдыг урь, эсвэл найз нар эсвэл хамаатныдаа зочил.
ҮХЭР (4/20-5/20)
Намуун дөлгөөн хүмүүсийн уур уцаарыг гадаад орчин, хөнгөмсөг хүмүүс, ашиггүй чалчаа яриа хүргэнэ. Ийм нөхцөлд өөрийн сэтгэл санаанд таарсан ажил хийж тайван амгалан байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. Хайр дурлал таны хувьд чухал боловч сексийн харьцаанд хүндрэл үүсч болзошгүй. Өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаггүйгээ та мэдрэх болно. Мөн гадаад орчинд үймээн самуун болж болзошгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Найз нөхөд тань үе үе айлчилж магадгүй. Холын хамаатнууд тань ирэх байх. Таны амьдрал хайраар дүүрэн байна. Хэрвээ гэр бүлийнхэн тань бүгдээрээ цугларвал хоорондоо муудалцахгүй байх нөхцлийг бүрдүүл. Нас сүүдрийг нь үл харгалзан бүх хүний сонирхолд нийцүүлэн яриа хөөрөө үйл ажиллагаа өрнүүл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Удаан бодсоны эцэст та өөрийгөө өөрчилж чадна. Хүсэл сонирхлоороо бусдад тусал. Бодлогогүй үг хэлэхээс зайлсхий. Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалан зогсох хэрэгтэй болно. Өнөөдөр олсон жижиг шарх ч удаан аньж эдгэрэхгүй зовоох болно.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдрийг өөртөө зориулж амар. Гэр бүл төрөл төрөгсдийн зөрчил хэвийн байдалд орно. Авъяас чадвараа илэрхийлж, ажлын чадвараа гайхуулах боломж гарна. Анд нөхдөөр хүрээлүүл. Нөлөө бүхий хүмүүс, төрөл садны дэмжлэгээр албан тушаал ахих, санхүүгийн ашиг олно. Албан хаагчид ажлаа алдах, эсвэл удирдлагатайгаа муудалцах магадлалтай байна.
ОХИН (8/23-9/22)
Бүх талын харьцаа таагүй өдөр. Хоолны хордлого болох, чанаргүй бүтээгдэхүүнээс харшил авах магадлалтай. Тунг нь хэтрүүлбэл эм ч мөн хортой. Дотны хүмүүстэйгээ маргалдана. Их идэх хэрэггүй. Согтууруулах ундааг тун бага хэрэглэ. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Худалдаж авсан зүйл тийм ч оновчтой бус байх нь.Гэрийнхэнтэйгээ зөвлөлгүй, та өөрөө таалан авсан эд зүйлс чанар муутай эсвэл тэдэнд таалагдахгүй бололтой. Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын тулд хаанаас хэзээ, ямар үнээр худалдаж авахаа урдчилан төлөвлө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Биеийн эрүүл мэнд, гаднах үзэмждээ санаа тавих өдөр. Сарын энэ үед эмчилгээ хийлгэх, биеийн тамираар хичээллэж эхлэх, хоолны дэглэм барьж эхлэх, эсвэл бие махбодоо цэвэрлэхэд тохиромжтой.
НУМ (11/22-12/21)
Энэ өдөр бол усыг бэлгэдсэн өдөр юм. Устай холбоотой ямар ч эмчилгээ үр дүн ашиг тусаа өгнө. Салхинд гарч амрах нь гайхамшгийг төрүүлж, усанд сэлэх нь биеийн галбир, эрүүл мэндэд туйлын ашигтай байна. Хэрвээ тохилог сайхан амралтын газар хэдхэн өдөр ч гэсэн очих боломж олдвол түүнийг ашиглахыг танд зөвлөе.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэсийн өөрчлөлт, шилжилтийн өдөр. Гадагш юманд явах, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах, хэт ачаалал авах нь мэдрэлийн сааталд хүргэн, өвчлүүлж болзошгүй. Ихээхэн санхүүгийн алдагдал гарч магад. Хуучин танилтайгаа уулзсанаар хувь заяаны гэнэтийн эргэлт гарахад хүргэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Гэр ахуйн асуудал их байх өдөр. Бүх зүйл эмх замбараагүй мэт санагдаж өчүүхэн зүйл хүртэл таны уурыг хүргэх магадлалтай. Жижиг зүйлст анхаарлаа бүү хандуул. Ядаж өнөөдөр ханьдаа шийдвэр гаргах эрх олго. Ингэснээр тантай хаан мэт харьцдаг байснаа мэдрэх болно. Таны хэтэвч үлэмж нимгэрч болзошгүй тул мөнгөндөө гамтай хандаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Зарим нэг нь хайр дурлалаас болж бүхий л ажил хэрэг, гэр орноо мартаж болзошгүй. Үүнээс болж нойргүй шөнүүд, нулимс, сэтгэлийн шарх зовооно гэдгийг бүү март. Гэхдээ энэ зовлонг мартуулах тийм баяртай учрал удахгүй болох нь.