logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2017/07/05

Засгийн газрын хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

-   “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам”, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг шинэчлэн батлав.

-  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.

-  Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Хэд хэдэн саналыг хууль санаачлагч Н.Оюундарь гишүүнд уламжлахаар тогтлоо.

-  Албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, устгахтай холбоотой харилцааг зохицуулах журмыг баталлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш