logo
Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ

Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ

2011/11/09
Хүмүүс Натри Хлор (NaCl) буюу хоолны давсыг өдөр тутам хоол ундандаа хэрэглэдэг. Харин Сингапурын эрдэмтэд давсыг хоолноос гадна техник технологид ашиглаж болдгийг тогтоожээ. Сингапурын Техник технолиги инженерийн институтын эрдэмтэн Жоүл Ян бусад эрдэмтдийн хамт  хоолны давс компьютерийн хард дискний ой санамж, зай багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг нээжээ. Натри хлор буюу хоолны давс нь хард дискний нанобүтцийг таньж, дотоод бүтцийг эмх цэгц, зохион байгуулалтанд оруулж хард дискний багтаамжийг нэмэгдүүлдэг  байна.
“Жишээ нь ширээний теннисний 1000 бөмбөгийг 1 саванд хиилээ гэхэд тэднийг эмх цэгцтэй зөв байрлуулбал илүү их бөмбөг орно. Түүнтэй л яг адил” гэж Технолиги инженерийн институтын эрдэмтэн Жоүл Ян тайлбарлаж байна.
Зориулалтын томруулдаг дурангаар авсан фото зургаас харахад давстай усанд дүрсэн хард дискэн доторх бүтэц илүү эмх цэгцтэй, нягтарсан байдалтай харагдаж байна. Өөрөөр хэлбэл илүү их мэдээлэл хадгалаг боломжтой болсон байна. 
“Бид Бромтой давс, иоджуулсан давс, фтор зэрэг уусгагч элементед хард дискийг туршсан боловч натри хлор (NaCl) буюу хоолны давсны үйлчлэл илүү байгааг тогтоосон” гэж тэрбээр хэллээ.  
Эрдэмтэд яагаад хард дискний дотоод бүтэц давснаас болж эмхлэгддэгийг сайн мэдэхгүй байна. Магадгүй давс нь хард дискний дотор орших шингэнийг уусган авч илүү их зай гаргадаг байх. Эсвэл давс нь ионжиж, соронзон орон үүсгэж, хард дискний дотоод элементүүдийг илүү цэгцтэй болгодог байх гэж таамаглаж байна. Гэсэн ч туршилт одоохондоо лабораторийн төвшинд явагдаж байгаа. Ердийн хэрэгцээнд гартал бас л цаг хугацаа шаардагдах гэнэ. Хэрэглэхэд хялбар, үнэ хямдтай зай ихтэй хард диск, бүтээгдэхүүн, гаргаж авахад дахиад хэдэн жил хэрэгтэй байгаа гэлээ. Хард дискийг давстай усанд дүрж өгснөөр багтаамжийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж байгааг эрдэмтэд тогтоожээ.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш