Шүүх хуралдаан зургаан долоо хоног үргэлжилсний эцэст шүүгчид алдарт дуучин, Попын хаан Майкл Жексоны хувийн эмч Конрад Муррейг түүний үхэлд буруутай гэсэн шийдвэр гаргажээ. Алдарт дуучин Майкл Жексон 2009 онд 50 настай байхдаа өвчин намдаагч, тайвшруулах эм хэт ихээр хэрэглэсний улмаас амьсгал хураасан юм. Конрад Муррейг мэдсээр байж их хэмжээгээр нойрсуулах эм хэрэглэхийг зөвлөсөн гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Учир нь Майкл Жексон 2009 онд тоглох байсан сүүлчийн тоглолтондоо бэлдээд ядарсан, бие нь өвчин зовиуртай байсан байна. Конрад Муррейгийн буруутай нь тогтоогдож дөрвөн жил хорих ялаар шийтгүүлсний дараа Попын хааны үнэнч шүтэн бишрэгчид нь баяр хөөрөө тэмдэглэсэн байна. Түүний дунд Жексоны дүү Ла Тояа Жексон хүртэл байсан байна.
“Миний сэтгэл санаа одоо арай дээрдэж байна. Миний хувьд шударга ёс яллаа гэж бодож байна. Би маш баяртай байна. Майкл биднийг тэнгэрийн орноос харж байгаа гэж бодож байна” гэж тэрбээр ярьсан байна.
58 настай Конрад Муррейг буруутай болохыг тогтоож, хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоол уншиж байхад тэрбээр эсэргүүцээгүй байна. Харин нүдэндээ бага зэргийн нулимстай байжээ. Шүүхийн шийдвэр гарч байх мөчид Майкл Жексоны аав Жоү болон ээж Катрин Жексон нар шүүх хуралдаан дээр байлцсан аж.
Shuum.mn