logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2017/07/06

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 13.Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
                          Суудал: 
Мод

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Эхэлсэн ажлаа дуусгах, шинийг эхлэх, ирээдүйгээ төлөвлөх зэрэгт таатай өдөр. Мэргэжлийн болон уран бүтээлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Энэ нь талаар өнгөрөхгүй. Гэр бүл таны найдвартай бат бөх ар тал болж чадна. Хайртай хүмүүстээ анхаарал тавьж бай. Гэр бүлийн сайн сайхан зөвхөн танаас хамаарна.


ҮХЭР (4/20-5/20)

Ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харьцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр ханд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ноцтой, хурцадмал байсан хосуудын харьцаа тасрах болно. Олонхи ихэрүүд магадгүй өөрийн хайрт эсвэл амьдралын ханьдаа сэтгэл дундуур бөгөөд эргэн тойрныхон танаас чухам юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Үүнийг ойлгоод, цаашдын амьдралаа зохио. Энэ бол бодит байдал дахь таны хамгийн гол зорилго байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэн нэгний атаархал, уур уцаарыг хүргэнэ. Гэхдээ удирдлага, багш нар тань тэдний хэр хэмжээг мэднэ. Өөртөө хэт итгэлтэй байдал, ноёлох байр суурь, оюун ухааны давамгай чанар тань өдөр тутмын харьцаанд заримдаа саад учруулдгийг сана


АРСЛАН (7/23-8/22)   

Амьдралын шинэ үе эхэлнэ. Боловсронгуй хувилбарууд гарч ирнэ. Алдар хүндийн эзэн болно. Цагаа зөв хуваарил. Амьсгалын эрхтэн сульдаж, зүрхний хэмнэл алдагдах магадлалтай байна. Мэргэжлийн болон гэрээний тал дээрх бүхий л шинэлэг зүйлийн талаар цаг тухайд нь мэдэж бай.


ОХИН (8/23-9/22)

Төлөвлөгөө, ажил хэргээ шинэчилж өөртэйгээ ажиллахад сайн өдөр. Дасгал сургуулилт хийж булчин шөрмөсөө чангал. Эхлээд хэцүү байсан ч дараа нь та ахиц гаргаж, хүчин чармайлтын үр дүн таныг баярлуулах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та онцын хөдөлмөр заралгүйгээр амьдралаа хэвийн горимд оруулна. Үйл явдлын таатай явцыг юу ч эвдэж чадахгүй. Гэр орны эмх цэгцгүй байдалд бүх хүн, бүх юмыг бүү хардаж сэжиглэ. Таны өөнтөгч байдал хэний ч сэтгэл санааг эвдэж болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр хүнд хөдөлмөр, чиг хандлагаа дахин тодорхойлох, ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчлэхэд зориулагдана. Ойрын эсвэл гадаад орны хувь хүмүүс, компаниудтай харьцах харьцаагаа сайжруулах томоохон үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавь.


НУМ (11/22-12/21)

Аливаа хязгаарлалтын өдөр. Усанд орох нь танд сайхан амралт тайвшралыг өгнө. Янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч өөртөө анхаарал тавь. Чухал шийдвэрлэх асуудлуудыг хойш нь тавьж өөртөө амралт олго. Тэгээд ч энэ үед хийсэн ажил, гаргасан шийдвэр заавал эргэж буцах болно.


МАТАР (12/22-1/19)

Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэлэг, эсвэл амьдралынхаа ханийг олох бололтой. Шинэ ивээн тэтгэгч, түншүүд хүсч буй зүйлийнхээ тэн хагасыг хэрэгжүүлэхэд туслах болно. Таатай мөчийг алдалгүй, ажил дээр бий болсон асуудлыг дор нь шийдвэрлэхийг хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Үүнийгээ дараа жил болтол хойшлуул. Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх ч хэрэггүй. Харин бичиг баримтаа цэгцлээрэй. Шинэ танилтай болох юм уу сайхан уулзалт болж болзошгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийг бүхэлд нь таатай гэж хэлж болох ч биеэ барих чадалгүй нэг нь дэвэргэн сэтгэлээ тогтоолгүй ойр дотныхонтойгоо санал зөрөлдөж болзошгүй. Ойр дотныхонтойгоо хүлээцтэй, өгөөмөр, уудам сэтгэлтэй байгтун. Тусламж хүссэн хамаатан садан, найз нөхөд, айл хөрш, танилдаа тусла.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш