Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан.
Монгол Улсын 2017 оны төсөвт 660,0 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161,5 тэрбум төгрөгийг тусгасан. Батлагдсан төсвийн хүрээнд эхний ээлжид хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны 6 дугаар сарыг дуустал олгоод байна.
Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолоор Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэлээ.
Үүний дагуу өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож байна. Өөрөөр хэлбэл мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрт 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан олгох юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгоход шаардагдах санхүүжилтийг холбогдох сайдын төсвийн багцын сар, улирлын хуваарьт зохицуулалт хийн саадгүй олгож эхлээд байна.
Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банканд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой.
Хүүхдийн мөнгийг иргэдийн хүсэлт гаргасан арилжааны 13 банкаар дамжуулан олгож байна.