Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Стивен Барнеттыг өчигдөр хүлээн авч уулзаж Монгол орны болоод дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ирэх оны төсвийн бодлогын талаар санал солилцлоо.
Монгол Улсын эдийн засгийн ирээдүй гэрэл гэгээтэй, газрын баялгаа эргэлтэд оруулж иргэдийнхээ амьдралыг сайжруулах боломжтой хэдий ч ирэх оны улсын төсвийн хувьд урьд олсон амжилтаасаа ухарсан, төсвийн зардлыг ихээхэн нэмэгдүүлсэн үрэлгэн төсөв болсон гэж үзэж буйгаа Стивен Барнетт энэ үеэр хэлэв. Инфляцийн түвшин нэмэгдэж, хурдац нь өсч буй энэ үед төсвийн хэт халалт нь сөрөг үр дагавартайг тэрбээр онцлоод дэлхийн эдийн засгийн төлөв байдал таагүй байгаа, Европод өрийн аюул нүүрлээд байгаа нь Монгол Улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж мэдэх аюултайг анхаарах нь чухал юм гэлээ.
Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа макро эдийн засгийн өсөлтийг хэт өндөр байхаар тооцсон нь инфляцийг нэг оронтой тоонд барих төрийн мөнгөний бодлоготой авцалдахгүй байна, энэ нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд хүргэж мэдэх юм. Түүнчлэн 2013 оноос Төсвийн тогтвортой байдлын хуулийг мөрдөж эхлэхээр 2014 онд Засгийн газрын зардлыг ихээхэн хувиар бууруулах шаардлагатай болно. Иймээс 2012 оны төсвийн хувьд төсвийн зарлагыг төсвийн хүрээний дунд хугацааны хөтөлбөрт заасан хэмжээнд барих нь зүйтэйг зөвлөлөө.
Улсын Их Хурлын дарга ажлын хэсэг төсвийн боловсруулалтын үе шатанд Засгийн газарт энэ байдлаа хэлж тайлбарлаж байв уу, Засгийн газар өөрийн орны нөхцөл байдалд тохирсон гэдэгт эргэлзэхгүйгээр ийм төсөв оруулж ирсэн гэж та бодож байна уу гэдгийг түүнээс лавлаад ирэх оны төсвийн талаар баримтлах бодлогын чанартай зарим саналаа хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, Засгийн газраас оруулж ирсэн 2012 оны төсвийн тухайд дахин тодотгох асуудал байхгүй гэдэг дээр хатуу тогтоно, Засгийн газрын урсгал зардлыг 2011 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй, харин хөрөнгө оруулалтын хувьд Засгийн газраас оруулсан хэмжээнд нь авч үзэх бодолтой байгаа, гэхдээ хийгдэх бололцоогүй зарим ажлыг хойш тавьж болох юм гэлээ. Мөн орлогын эх үүсвэрийг хэрхэн тооцсон байдалд анализ хийнэ, ялангуяа бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр авч үзсэн эсэх талаар анхаарч үзнэ. Нэмэгдэл орлогыг тогтворжуулалтын санд үлдээх зарчим баримтална. Түүнчлэн төсөв нь мөнгөний бодлоготой хэр уялдсаныг авч үзнэ гэдгээ хэллээ.
Харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг Засгийн газар нэгэнт төлөвлөөд оруулж ирж байхад түүнийг нэмэхгүй, ард түмэнд өгөхгүй гэх бодлого парламентад байж болохгүй. Гол нь Засгийн газар төсвийг хариуцлагатай сайн боловсруулж оруулж ирэх учиртай. Энэ бүгдийг нарийвчлан авч үзэх замаар төсвийн зарлагыг аль болохоор хумих бодлого баримтална гэдгээ Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.