logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

2017/07/24

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр.

                          Барилдлага: Рашаан
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй
                          Суудал:
Гал

Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах өдөр. Энэ шалгалтыг нэр төртэйгөөр даван туулж чадсан хүн амьдралын ханиа олно эсвэл буцан ирсэн хайртыгаа дахин уучилж чадах болно. Хэрвээ таныг юу ч баярлуулж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид ханд.


ҮХЭР (4/20-5/20)

Гуравдахь арав хоногт сэтгэл санаа, сексийн хэт ачаалал аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хамгийн их хор хөнөөл авч ирнэ. Энэ бүхэн нь таны аливаа өвчнийг хүндрүүлэх үр дагавартай. Амин дэмүүд, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмүүд ууж эхэл. Биологийн эрүүл идэвхтэй хүнс хэрэглэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Холын зам, шинэ танилууд танд амжилт авч ирнэ. Та өөрийгөө үнэлэх болно. Хэрвээ эргэн тойронд чинь тааламжгүй үйл явдал тохиолдвол та даруй арга хэмжээ аваарай. Өнөөдөр зээл бүү өг, эсвэл хөрөнгөө түргэн баяжихад бүү зарцуул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр ердийнхөөс илүү ууртай, түрэмгий байна. Найз нөхөдтэйгөө илээр тэмцэлдэнэ. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий. Танихгүй, хүн багатай газраар бүү яв. Бие махбодийн болон сэтгэл санааны их хүч шаардсан ажил хий. Учир нь танд эрч хүч дүүрэн байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр орноо тохилог аятайхан байлгах гэж хамгийн чанартай цуглуулга авна. Юм юманд самгардаж анхаарлаа битгий сарниул. Бүдүүлэг явдалтай тулгарна. Нэр төр, нийгмийн байдлаа батлахыг хичээнэ. Уран бүтээлч хүмүүсийг аз ивээж, эрхэлсэн ажил нь амжилт авчирна.


ОХИН (8/23-9/22)

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно. Хоолныхоо бүтцэд илүү анхаар. Амттан болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарла. Хэт их идэх нь биеийн галбирт нөлөөлнө. Хайрт руугаа дарамт бага өгөхийг хичээ, түүнд бүрэн эрх чөлөө өгвөл бүх юм өөрөө зохицуулагдана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр энэ ордны хүмүүсийн мэдрэлийн системийг шалгаж сорих өдөр болно. Таны алхам тутамд жижиг сажиг таагүй зүйлсүүд гарсаар байх болно. Анхилуун үнэртэн, халуун ус нойргүйдлээс сэргийлэхэд тань тусаа өгнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хуучин өр, эсвэл өв залгамжлах, даатгал зэрэгтэй холбоотой хуулийн асуудлуудаа шийдвэрлэ. Хэрүүл маргаан үл ойлголцолгүйгээр энэ асуудал өнгөрөхгүй. Хэрэв дотны хүмүүстэйгээ хамтран ажиллавал энэ асуудал сарын эцэс гэхэд үгүй болно.


НУМ (11/22-12/21)

Таны ажилсаг зан чанарууд мэргэжлийн хувьд эрчимтэй өсөж дэвжих үндэс суурь болно. Хэрвээ та ажил хэргээр алсад яваа бол түрэмгий үйл явдалтай учирч болзошгүй байгаа тул таагүй явдлаас зайлсхийхийн тулд өнөөдөртөө амжиж гэртээ буц. Өөртөө эргэлзээ төрүүлэхээ боль. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг, үйл хөдлөлөө хяна.


МАТАР (12/22-1/19)

Ажил дээр төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Удирдлага тань таныг хийх ёсгүй зүйлс хийхийг шаардана. Та гомдлоо нууж, өс хонзон авах цагаа хүлээнэ. Өс хонзонгоо нууцаар хатуугаар авна. Уян хатан бай. Үүссэн асуудлыг шийдэх шинэ арга ол. Анх харахад дэмий мэт санагдсан санаа хожим гялалзсан сайхан санаа байна.


ХУМХ (1/20-2/18)

Сайхан өдөр. Сүүлийн өдрүүдэд зууралдсан асуудлаа та өнөөдөр амжилттай шийдвэрлэж чадна. Таны урам зориг, идэвх санаачлага нэмэгдсэнээр ажил алба тань бүтэмжтэй байж удирдлагын зүгээс таныг үнэлж сайшаана. Амлалт өгөх юм уу удаан хугацааны гэрээ байгуулахдаа сэрэмжтэй бай.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та зөн билэгтэй байна. Тэд үйл явдлыг урдаас мэдэж, яавал аз нь гийх вэ гэдгийг тодорхойлж чадна. Төрөлхийн зөн совингоо хүмүүсийн үйл хөдлөлийн жинхэнэ сэдлийг мэдэхэд болон хүнд ярвигтай нөхцөл байдлын учрыг олоход ашигла.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш