МҮОНТ нь Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн, "Prix Jeunesse" сан /Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-тай хамтран 2017 оны 8 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд “Хүүхдэд зориулсан контент бүтээх нь” сэдэвт хүүхдийн нэвтрүүлэг контент бүтээгчдэд зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулах гэж байна.
Сургалтыг Олон улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэнгийн захирал, судлаач Доктор Маяа Гёотц, Prix Jeunesse сангийн зохицуулагч, судлаач Доктор Кристен Шнайд нар удирдан явуулна.
Сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон нэвтрүүлгийг хэрхэн бэлтгэх, хүүхдэд зориулсан контентийг хэрхэн зохиох тухай, хүүхэд өөри
гөө танин мэдэж нээх түлхүүрийг хэрхэн олох вэ? Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн зохиол хэрхэн бичих вэ? "Storyboard" болон "Preproduction" хэрхэн хийх зэрэг сэдвүүдийг агуулсан болно.
Иймд телевизүүдийн найруулагч, продюсер, хүүхдийн нэвтрүүлэг бүтээгчдийг уг сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.МҮОНТ нь Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн, Prix Jeunesse сан /олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-тай хамтран 2017 оны 8 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд “Хүүхдэд зориулсан контент бүтээх нь” сэдэвт хүүхдийн нэвтрүүлэг контент бүтээгчдэд зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулах гэж байна.
Сургалтыг Олон улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэнгийн захирал, судлаач Доктор Маяа Гёотц, Prix Jeunesse сангийн зохицуулагч, судлаач Доктор Кристен Шнайд нар удирдан явуулна.
Иймд телевизүүдийн найруулагч, продюсер, хүүхдийн нэвтрүүлэг бүтээгчдийг уг сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбогдох мэдээллийг доорх утсаар авна уу.
Утас: 9191-9360 /Сургалтын мэргэжилтэн/
И-мэйл: bolormaa.mnb@gmail.com