Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр газар зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлж, энэ сард багтаан хэрэглэгчдэд хүргэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгажээ.
Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, үндэсний ангилал, код нэвтрүүлэх, мэдээллийн сангуудын уялдааг хангах болсон байна.
Түүнчлэн тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгуулагуудыг нэг бүрчлэн шалгаж, бүртгэлийг нь хуульд нийцүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлэх болжээ.
Энэ онд зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Нийт аж ахуйн нэгж, байгууллагын 68.6 хувь буюу 45.6 мянга нь Улаанбаатар хотод байрладаг нь тодорхой болжээ.