logo
Хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн хандив илгээжээ

Хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн хандив илгээжээ

2017/08/01

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл“-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж гадаадын 12 улсад суугаа монголчуудаас 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг цуглуулснаа тайлагнаж, хандивын аян одоо ч зогсолтгүй үргэлжилж байгааг дуулгалаа.

Тухайлбал, Австрали дахь монголчууд 3.4 сая, Монгол Герман ТББ-уудын зөвлөл 9.4 сая, Англи дахь монголчууд 5.9 сая, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх БНСУ дахь салбар зөвлөл 1.7 сая, Том Гуанжу хотын монгол нэгдлийн залуучууд 1.0 сая, АНУ-ын Лос-Анжелосын монголчуудын  холбоо 12.5 сая, Чикаго дахь монголчууд 13.6 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын санд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн Монголчуудын Холбооныхны сэтгэлийн хандивыг бие төлөөлөгчид нь уг уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Мөн Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийнхөн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш