БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпиний санаачилсан “Нэг бүс Нэг зам” стратегийг хэрэгжүүлэхтэй холбогдон ӨМӨЗО-ны Засгийн ордноос Эрээн хотын “Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийг байгуулсан. 2016 онд албан ёсоор ашиглалтанд орсон экспортын татваргүй худалдааны чөлөөт бүс нь нийт 100,000 м2 талбайтай ба үүнээс 74,000 м2 нь худалдаа, ложистик үйлчилгээ, агуулахын бүсээс бүрдсэн томоохон хэмжээний бүтээн байгуулалт юм. Тус худалдааны бүсээс өдөрт 1 хүн нэг удаад 8000 юаний бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр худалдан авах боломжтой.
Хятад болон Монгол улсын худалдаа, хамтын ажиллагаа, эдийн засгийг сайжруулах зорилготойгоор тус бүсэд 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа, худалдаа эрхлэх эрхийг ӨМӨЗО-ын Засгийн газар болон Хилийн иргэдийн худалдааны чөлөөт бүсээс нийт Монголын үйлдвэрлэгчдэд олгохоор боллоо.
“Юнайтэд монголиан франчайз” ХХК нь Эрээн хотын чөлөөт худалдааны бүсийн хөрөнгө оруулагч “Юнь Шэн” ХХК-тай хамтран ажиллаж байгаа ба БНХАУ-ын зах зээл руу үйлдвэрлэлч, баялаг бүтээгчиддээ оруулах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, чөлөөт бүстэй хэрхэн хамтран ажиллах, Хятад улс руу экспорт хийхэд тулгамддаг асуудал, хорио цээр, хил гааль, татварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99102331, 88095230 утас болон https://www.facebook.com/United-Mongolian-Franchise-1897277073880376/?ref=br_rs линкээр орж авна уу !