logo
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

2017/08/15

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 17-18-ны өдрүүдэд тохиож байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянган орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Засгийн газар, АОЭНХ-той МҮЭ-ийн холбоо нь хоёр жил тутам хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулдаг бөгөөд гэрээний биелэлтийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардаж хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэсээр ирсэн билээ.

МҮЭ-ийн холбоо 100 жилийн ойгоо угтаж энэ сарын 17-ны өдөр МҮЭСТО-нд  “Монголын үйлдвэрчний эвлэл 100 жил” үзэсгэлэнг дэлгэж тавих бөгөөд МҮЭ-ийн холбооны нэрэмжит шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулах юм. Мөн ойн баярын хурал энэ сарын 18-ны өдөр МҮЭСТО-ны их танхимд болно. Мөн өдөр Сүхбаатар, Чингис хааны хөшөөнд МҮЭ-ийн холбооны удирдлагууд нийт гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш