Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна.
Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.