logo
Засгийн газар хасах 1.3 хувийн бууралттай эдийн засгийг нэмэх 5.3 хувийн өсөлттэй болгожээ

Засгийн газар хасах 1.3 хувийн бууралттай эдийн засгийг нэмэх 5.3 хувийн өсөлттэй болгожээ

2017/08/18
Ж.Эрдэнэбатаар ахлуулсан кабинетийнхэн Ардчилсан намын төр барьж байх үеийн хүндхэн эдийн засгийг онцгой нөхцөлд ажилласны хүчинд нэмэх рүү оруулсан амжилтыг гаргажээ. Тодруулбал, тэд -1.3 хувийн бууралттай хүлээж авсан эдийн засгийг +5.3 хувийн өсөлттэй болгож чадсан байна. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй, тэтгэвэр, тэтгэмжээ өгч чадахгүй хэмжээнд хүрч дефолт зарлачихаад байсан эдийн засгийг сэргээхийн тулд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гишүүд бүхий л боломжтой арга хэмжээг авч, амрах завгүй онцгой нөхцөлд ажилласны хүчинд өнөөдөр Монголын эдийн засаг өсөлттэй гарсан дүр зураг ажиглагдсан. Үүнийг ч  Үндэсний статистикийн хорооноос баталгаажуулаад байгаа юм.

Энэ үр дүнд хүрэхэд Засгийн газрын гишүүд зангидсан гар шиг байж нэг зүгт харж ажиллаж чадсан нь ойлгомжтой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарыг өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан сайд нараар олон нийт нэрлэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд зөөлөн нь хатуугаа идэх бодлогыг баримталж, кабинетаа удирдан зохион байгуулсан гавьяаг хүртэх нь ойлгомжтой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хувьд арын албыг амжилттай зохион байгуулж, Засгийн газрын гал тогоог гал алдуулахгүйхэн шиг авч явсан гэдэг хүндлэлийг хүртээд байгаа юм.

Эмэгтэй сайд нарын үйлс кабинетаа чимэв

Харин Засгийн газрын 2-хон эмэгтэй сайд болох Д.Оюунхорол, А.Цогцэцэг нарын хувьд муухан эр хүнээс дээр гэх тодотголыг кабинетынхаа гишүүд болон ангийнхнаасаа авчихаад байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол уул уурхай болон аялал жуулчлалын салбарт хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг компаниудтай дайн зарлаж, хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэлх арга хэмжээг авч чадсан. Энэ хэрээрээ олны талархлыг хүртэхийн сацуу хууль зөрчигчдийн зүрхэнд шар ус хуруулаад байгаа гэх. Нөгөөтэйгүүр, өмнө нь ямар ч сайдын хийж байгаагүй зоригтой шийдвэрүүдийг гаргаж, хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх арга хэмжээ авч эхэлсэн нь нэлээдгүй нууц ноёдын дургүйг хүргэж, эсэргүүцэлтэй тулгарсан гэх. Ямартай ч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүнг иргэд эхнээсээ хүртэж эхлээд байгаа нь хэвийн байдалд орсон Орхон гол, Соёмбот уулын нөхөн сэргээлт, туулын бургасыг хядаж байсан компани, Гутайн даваанд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан алтны компани болон Завхан аймгийн Дооно багийн нутагт мөн л зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан компаниудын лицензийг цуцалсан зэргээс харагдаж байгаа юм. Тус яамнаас өнгөрсөн саруудад Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөөө, Дархан-уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэг хангай суманд алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох арга хэмжээг нь авхуулахаар ажиллаж байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд Засгийн газрын тод өнгөнүүдийн нэг нь байж чадаж, кабинетынхаа үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж байгаа нь үүгээр илрэх биз ээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш