Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· Соёлын өвийн төвийг Монгол Улсын соёлын өвийг бүртгэн мэдээлэх, авран хамгаалах соёл, эрдэм шинжилгээний чиг үүрэг бүхий “Соёлын өвийн үндэсний төв” болгон өөрчиллөө.
· Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төвд” 2017 оны эхний хагас жилд нийт 7827 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 6993 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ.