logo
Шаналал гутрал нь сэтгэлийн хямралд хүргэдэг

Шаналал гутрал нь сэтгэлийн хямралд хүргэдэг

2011/11/11
Нийгэм өөрчлөгдөх явцад сэтгэцийн тогтворгүй байдал, стресс бухимдал хүмүүст их ажиглагдах болсон. Хүссэн үр дүндээ даруйхан хүрэх гэсэн хүний эрмэлзэл тэмүүлэл нь элдэв янзын бэрхшээл, асуудалтай тулгармагц шаналж эхэлдэг. Аажимдаа шаналал нь сэтгэцийн өөрчлөлт, цаашлаад эмгэг болон хувирах нь бий. Учир нь удаан үргэлжлэх гутрал шаналал нь сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Үүнээс сэргийлэхийн тулд:
-Юуны өмнө бүтэшгүй, бүтэхэд хэцүү зорилго бүү тавь.

-Ямар ч юманд ихийг хүлээх, хэт найдлага тавих хэрэггүй. Тооцоолоогүй эрсдэл, асуудал үүсэхэд бэлтгэлтэй байх нь чухал. Энэ нь таны хамгаалалт болно.

-Архи согтууруулах ундаанаас хол бай. Энэ нь зан аашийн тааламжгүй онцлогийг илрүүлэх төдийгүй сэтгэцийн эмгэгт хүргэж болзошгүй. Архи асуудлыг шийдэхгүй.

-Толгойндоо гэмтэл авахаас сэргийл. Ахуйн хүрээнд, ажил дээр ч юм уу болгоомжгүй байдлаас гэмтэл бэртэл авах нь бий.

-Хэт шаналал, сэтгэлийн хямрал, зөрчлөөс аль болох хол бай. Мэдээж, ойр дотны хүний үхэл хагацал, удаан хугацаанд азгүй байх зэрэг таагүй зүйлс нь хүний эрүүл мэндэд тусгалаа олно. Гэхдээ ажил амьдралд гарч болзошгүй хүнд, удаан үргэлжлэх зөрчил, нөхцөл байдлыг сунжруулахгүй байхад анхаар. Азгүй, золгүй байдалд бүү автагд. Амьдралд зөвхөн гуниг гутрал төдийгүй баяр баясгалан ч их байдгийг сана.

-Ганцаардлаас хол байхын тулд ажил хөдөлмөр эрхэл. Ингэснээр та завгүй болж, хэрэггүй зүйлд шаналах чинь багасна. Сэтгэцийн хямралыг хөдөлмөрөөр эмчилж болохыг орчин үеийн анагаах ухаан нэгэнт тогтоосон.

-Ажил амралтаа зөв зохицуул.

-Гэр бүл дэх сайн харьцааг дэмж, өргөжүүл. Чухам гэр бүл нь амьдралын янз бүрийн нөхцөл байдалд түшиг тулгуур болдог.

-Бусадтай харьцах харьцаа нь сэтгэл санаа амар тайван байхын нэг үндэс. Тиймээс таних танихгүй хүмүүстэй харьцах харьцаандаа анхаар.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш