Монголд газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг компанийн “толгой” “Дачин Ойл Фийлд” компанийн үйл ажиллагаа, боловсруулах үйлдвэртэй танилцах сургалт, аяллын багт хэвлэл мэдээллийн төлөөлөлд багтан, зургаан хоногийн шахуу төлөвлөгөөний дагуу “тээврийн хэрэгсэл”-д ажиллаад ирэв. Аяллын явцад үзэж, харсан, сонсож мэдсэнээ бүлэглэн Shuum.mn-ийн уншигч танд хүргэхээр зэхэж байна. Аяллын эхний хэсэг буюу БНХАУ-ын Хөлөн буйр аймгийн Хайлаар хотын аяллаас сийрүүлье.
Орон нутгийн онгоц Хайлаарт хүргэв
Энэхүү аяллыг Уул уурхайн хүний нөөц, хөгжил ТББ-аас Газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулсан бөгөөд аяллын багт тус ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Мөнгөнжигүүр, Петрочайна Дачин Тамсаг компанийн Монгол дахь оффис хариуцсан дэд захирал ноён Ван Жин Чиен, олон нийттэй харьцах албаны менежер Б.Заяа, МТ группийн Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Д.Түмэнцогт, менежер Д.Даваасүрэн, Зон Хэн Юу Тиан компанийн байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Э.Оюунтуяа, кампийн орлогч менежер н.Санжжав, Тэнгри группийн бизнес хөгжил хариуцсан захирал Х.Баттөр, “Өдрийн сонин” сонины эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай, ТV 5 телевизийн сурвалжлагч Б.Мөнхгэрэл, “Өглөөний сонин” сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Б.Даваахүү нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Хайлаарыг зорьсон. Орон нутгийн нислэгээр Дорнодын Чойбалсан хотын засвар хийхээр “бөмбөгдсөн” олон улсын нисэх буудалд газардаж, тэндээсээ цааш 460 км зайд орших Хайлаар руу 40 минут нисээд буучихсан. Агаарын тээврийн “ангаахай” онгоцтой “Эйзинис айрвэйз” компани Хайлаар Чойбалсангийн чиглэлд шууд нислэг хийж байна. Монголын онгоцоор “гадаадад” хүрэх нь хөгжөөд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг юм билээ шүү.
Хайлаар гэгч амт үнэр нь сэтгэл татдаг шидтэй “ногоо”
Хятадын зүүн хягзаар нутаг Хөлөн буйр аймагт тэрбум хүний 2,7 сая нь амьдардаг. Нийслэл Хайлаарт нь 260 мянга гаруй хүн аж төрдөг, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, тайван амгалан, хүнд аж үйлдвэрлэл хөгжсөн хот аж. Хүн ам цөөтэй ч дэлхийн томоохон хотуудын зиндаанд дүйхээр бүтээн байгуулагдсан нь аялал жуулчлалыг өндөр түвшинд аваачсан бололтой. Тус хотод алхам тутамдаа Монгол өнгө төрхийг мэдрэх боловч Хятадаас өөр хэл ойлгодогүй, дэлхийн хэл Англи хэлээр хэл нэвтрэлцэх хүн олдохгүй нь худалдаа наймаанаас хол хөндий учир даяаршдаггүй байх гэдэг ойлголт руу хөтлөнө. Хайлаар өдрөөс өдөрт өнгөө өөд татаж, бүтээн байгуулалтыг минут секунд тутамд өрнүүлж байна. Шувууны үүр цэнгэлдэхийн багавтар хувилбар тэнд сүндэрлэж, Монгол хаад ноёдын хөшөө дурсгал, морин толгойтой хуураар билэгдлээ болгох шахсан байх юм. Илүү хэдэн мөчийг Хайлаар хотод өнгөрөөсөн бол үүнээс ихийг мэдэрч болх байсан биз. Харин хэл залгуулагчаас Хайлаар нэрний утгыг асуувал бидний хуушуурандаа амтлагчаар залдаг хайлаар ногоо зундаа энэ нутагт битүү ногоорон ургадгаас үүдэлтэй гэх албан бус тайлбарыг өгсөн. Хайлаар гэдэг хот хайлаар ногоо шигээ амтлах тутам хүнийг татах шидтэй санагдсан.
Дачин ойл фийлдын сонсгол
Хайлаар хотод “Дачин Ойл Фийлд” компани үндсэндээ “засаглаж” байна. Тус компанийн үйл ажиллагаатай уялдаа холбоотойгоор барилга, угсралт, зам харилцаа, зочид буудал, хүнсний үйлдвэрлэл, томоохон сүлжээ ресторанууд өнгөлж байна тэнд. Биднийг борлуулалт, бараа материал худалдан авах хэлтсийн хариуцагч, хатагтай Гао Хон Гуан онгоцноос буухаас эхлээд нутгийн зүг жолоо залах хүртэл хөтчийн үүргийг гүйцэтгэсэн. Тэрээр аяллын хөтөлбөр дагуу биднийг Дачин Ойл Фийлд компанийн үйл ажиллагаатай танилцуулахаар төв оффис дээрээ урьсан юм. Хэдийгээр бүтэн амардаг өдөр таарсан, биеийн байдал сайнгүй байсан гэх боловч Монголын талыг хариуцсан ерөнхийлөгч ноён Гао Вэн Бо өөрийн биеэр хүрэлцэн ирж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд тодорхой хариултыг өгсөн.
Анх Тамсагийн газрын тосны ордыг Америкийн Соко Тамсаг гэх компани арваад жил эзэмшиж байгаад 2005 оны 8 сард Петрочайна Дачин Ойл Фийлд компанид бүтээгдэхүүн хуваах гэрээний хамт худалджээ. Тэр даруйдаа Петро Чайна Дачин Тамсаг Монгол компанийг байгуулан, Монголд хайгуул олборлолт явуулах, техник үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах зэрэгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг явуулах эрх бүхий субьект болсон аж. Тус компани анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл нийт 1,3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагийн дээр энэ 11 сараас 19 талбайгаас олборлолтоо эхлүүлэх гэж байгаа юм байна. Олборлолтын хугацаа 20 жил. Тиймээс ч Дачинд байрладаг боловсруулах үйлдэрийнхээ салбарыг Дорнодын Тамсагт барьж мөдхөн ашиглалтанд оруулахаар зэхээд байгаа гэнэ. Харин манай газрын тосны салбарынхан Дачинд байрлах үйлдвэрээс илүү үйлдвэр барих шаардлага тавьсан гэсэн. Үүнийг Тамсагийн үйлдвэр нээх үед нь харьцуулан харж болох байх.
Дачин Ойл Фийлд компанийн хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын Газрын тос, байгалийн хийн корпораци. Нийт 32 оронд салбарласан үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж байгаа гэх бөгөөд дэлхийн хамгийн том газрын тосны компаниудын нэг гэдгээрээ бахархдаг гэсэн.
Тамсагт нефтийг жинхэнэ утгаар нь олборлох гэнэ
Дээрх ерөнхий мэдээллээс гадна Тамсагийн ордод явуулж буй ажил хэргийнхээ талаар түлхүү ойлголт өгөхийг эрмэлзэж байсан. Тамсагийн 19-р талбайн хайгуулын хугацаа 2010 оны 1-р сарын 30-нд дууcчихсан бөгөөд МУ-ын нөөцийн зөвлөлөөр 179 сая тоны нөөц батлуулаад, ашиглаж болох нөөцөөр 20.17 сая тонн гэж тооцсон, олборлолтын шатандаа шилжээд байгаа юм байна. 21-р талбайн хувьд хайгуулын хугацаа ирэх оны 1-р сарын 30-нд дуусна. Одоогоор эдийн засгийн үр өгөөжтэй нөөц илрүүлсэн бөгөөд олборлолтын шатанд шилжих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. Нөөцийн тайлангаа өнгөрсөн 10-рс арын 10-нд Газрын Тосны Газрын зөвлөлөөр батлуулан, Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлэхээр зэхсэн байна. Харин 22-р талбайн хувьд үр өгөөжтэй нөөц илрээгүй гэнэ. Тиймээс хайгуулын ажлаа зогсоосон, БХГ-нийхээ заалтын дагуу буцаах хүсэлтээ тавьсан байна. Дачин Тамсагийн зүгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг биелүүлж, Газрын тосны газар болон УМХГ-ын шаардлагын дагуу Монголоос авах боломжтой бараа материалыг Монголоос авах, Монгол компани гүйцэтгэх боломжтой ажлыг Монгол компаниар гүйцэтгүүлэхийг эрмэлздэг тухайгаа илэрхийлж, одоогоор 320 монгол иргэнийг тогтвортой ажлын байраар хангаад байгаагаа мэдэгдсэн. Мөн 2005-2010 онуудад “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК нь МУ-ын Төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, дүүрэг хороо болон малчид, мөн монголын уламжлалт баярт зориулан нийт 1. 9 сая гаруй ам.долларын хандив тусламж үзүүлсэн тоо баримт дурдсан. Харин энэ мөнгө тийм ч үр дүнтэй үрэгдсэн гэдэгт итгэлтэй хүн байгаагүй.
Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр тус компанийн хөрөнгө, техникийг ашиглан газрын тосны нөөц илрүүлж, үр ашиг олж авах, БХГ-ний дагуу хамтран ажиллаж, Монгол улсын газрын тосны салбарын хөгжилд түлхэц үзүүлэх, Монголд газрын тосны салбарын боловсон хүчин бэлтэж, Монгол иргэдэд ажлын байр бий болгоход түлхэц үзүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн боломж олгож, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж тэд тооцсон байна.
210 км зам барих хөрөнгө шийдэгджээ
XIX талбайн үйлдвэрлэлийн баазаас Бичигтийн боомтын чиглэлд нийт 139.1 км урттай сайжруулсан шороон зам барьж байгаа бөгөөд тус замын зураг төслийг Монголын компаниар хийлгэсэн бөгөөд “Ялгуусан” компаниар 104 км замыг шинээр бариулж, 35 км замыг нь үндсэндээ сайжруулж дууссан байна. Харин Баянхошуу боомтын чиглэлийн 210.7 км урттай асфальтан зам тавихаар төлөвлөсөн бөгөөд зураг төслийг нь хийлгээд замын ажлаа 2012 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Аяллын баг Дачин ойл фийлдтэй танилцаж байх хооронд Газрын Тосны газрын удирдлагууд хатуу хучилттай замын хөрөнгийг 100 хувь гаргуулахаар шийдвэрлүүлчихээд буцсан байна лээ.
Мөн Чойбалсангийн цахилгаан станцаас Тамсагийн газрын тосны орд газар хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татаж байгаа аж. Нийт 188.6 км урттай бөгөөд тус төслийн зураг төслийн ажлыг Диспетчерийн үндэсний төв гүйцэтгэж, Илч Хангай ХХК болон Дорнод Бүсийн Эрчим хүчний систем ХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ.
Нуух юмгүй нууц
Петрочайна Дачин Тамсаг компани Монгол улс Соко Тамсагтай хийгдсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг үргэлжлүүлэн мөрдөж байгаа дээр дурдсан. Энэхүү гэрээгээр манай улсын авах хувь одоогоор хөрөнгө оруулалт нөхөгдтөл 24 хувь, түүнээс цааш 49 хувь хүртэл өснө. Түүнчлэн royalty-н хувь нэмэгдэхээр эцсийн дүндээ 53 хүртэл хувийг авч байх аж. Харин энэ энгийн мэдээллийг дэлгэдэггүйгээс олон түмэн хардан хилэгнэж, улс төрчид шоуныхаа сэдвээр сонгодог нь нууц биш. Үнэн чанартаа Хятадын тал дээрх бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгож болох ч манай үе үеийн засгийн газар дэлгэхийг хориглосоор иржээ. Энэ нь манай улс энэ салбарт хэтэрхий шинэдэж байгаа, боловсон хүчний нөөц тааруу, мэдлэг боловсрол нимгэнээс шалтгаалан нэг тооноос нөгөө тоог хуулж бичээд гүйхээс хэтрэхгүй байгаатай холбоотой гэж үздэг салбарынхан байна. Зарим талаараа авилгын үнэр нэвт шингэснээс болдог гэх юм билээ. Дачин Тамсагийн хувьд авилгад өртөх, өртүүлэх шахаанд орж байснаа нуугаагүй ч Төрийн оролцоотой компанид энэ тал дээр хатуу байдгаа илэрхийлсэн. Тиймээс авилга авах хүсэлт гаргасан эрхмүүдийг нэрлэхээс татгалзсан. Яг үнэндээ авилга тэр бүр гэрчтэй байдаггүй. Бурхан гэж байдаг бол тэд л үүнийг үнэн худлыг мэдэж байгаа.
Замбараагүй монгол зан
Петрочайна Дачин Тамсаг компани Монголтой хийсэн гэрээнийхээ дагуу Монгол ажилчдыг түлхүү авч ажиллуулах үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх гэж үйлээ үздэг тухай уулзсан далимдаа хэлээд авсан. Энгийн ажилчны сарын цалин доод тал нь 300 мянга. Энэ нь дунджаар өдөрт 10 мянган төгрөг гэсэн үг. Манайхан ихэвчлэн нарийн мэргэжил шаарддаггүй, хар бор голдуу энгийн ажилд тэнцдэг. Тиймдээ ч ухамсрын хэмжээ зарим талаараа хэт доогуур байдаг аж. Малаа дагаад зүг чиггүй харсан зүгтээ гараад явчихдаг, үдээс өмнө, хойно гэх хоёр цагаар амьдралаа зохиож ирсэн хэвшил дээр нь Чингисийн монгол гэх омголон, хөдөлмөрлөхгүйгээр хооллохыг илүүд үздэг болчихсон муу зан нь нэмээд ирэхээрээ ямар ч ажлыг унагахаар хэнэггүйтэх нь энүүхэнд. Энэ бүхэн Дачин Тамсагт ч тохиолддог бололтой. Хилийн цаана тааралдсан Хятад хүн Монголыг Монголд нь муулаад байгаа юм чинь. Уг нь манайхан ажилдаа хийе гэсэн сэтгэлээр хандвал уулыг нэг өдрийн дотор нураадаг гэдэг. Гэтэл цалингаа буусан үед юмуу эсвэл түмэн зовлон тоочсоор урьдчилж аваад нураах гэж байсан уулаа даваад, сум алгасаад алхчихдаг гэнэ. Заримдаа хулгай зэлгий хийгээд талийж өгөх нь цөөнгүй. Хүнээ алдсан компани эрэл сурал тавихад “очихгүй хүнийг яах юм” гэдэг бололтой юм. Тиймээс тус компанид тогтвортой ажиллаж байгаа Монгол иргэд тун цөөн, байнга солигдож байдаг гэнэ.
Үргэжлэл бий...
Э.Болор
www.shuum.mn