Энэ зун УДЭТ-аас өрх тусгаарласныхаа төлөө хэл аманд багагүй өртсөн жүжигчин Ганболдын Эрхэмбаярыг ярилцлагынхаа зочноор урилаа. Түүний театраас гарах болсон шалтгаан хийгээд, шинээр байгуулж байгаа “Мөрөөдлийн театр”-ынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сонин сайхан юу байна вэ?
-Сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ын нээлтэнд зориулсан анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжиг дээр ажиллаж байна. Энэ нь Оросын алдарт зохиолч Ванпиловийн “Ууган хүү” зохиолоос сэдэвлэсэн жүжиг бөгөөд тухайн үеийнхээ нийгмийн байдал, залуусын хайр сэтгэл болон бүтэлгүй хайрыг тод харуулсан гайхалтай бүтээл юм.
-Жүжигчин Г.Алтаншагай та хоёрыг хамтлаг байгуулсан тухай олон түмэн шуугиж байна. Тэрхүү хамтлагаа “Мөрөөдлийн театр” хэмээн нэрлэсний учир юу бол?
-Бид “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж байгаа нь залуу хүмүүсийн ааг омог ч юм уу, сэтгэлийн хөөрлөөр шийдчихсэн гэнэтийн зүйл биш л дээ. Хэдэн жилийн өмнөөс өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн театрыг байгуулж, хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвих талаар ярилцаж хэлэлцсээр байсан. Харин өнөөдөр тэрхүү хүслээ биелүүлэхээр ханцуй шамлаад байгаа юм. Тиймээс бид “Мөрөөдлийн театр”-аа хамтлаг, продакшн гэхээсээ илүүтэй, бидний сэтгэл зүрхэн дэхь хүсэл мөрөөдлийн театр гэж ойлгож байгаа.
-“Мөрөөдлийн театр”-ынхан 80 жилийн түүхтэй Драмын театрын өмнө гишгэнэ ч гэж юу байхав, гэхдээ хүн бүр “Number one” байхыг хүсдэг шүү дээ. Та бүхэн театрынхаа ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
-Аливаа зүйлийн нээлт гэдэг бол том хариуцлага бөгөөд их чухал тодорхойлолт болж өгдөг шүү дээ. Тиймээс “Миний нууц хүү” жүжиг бидний ирээдүйн өнгө төрхийг илүү тодорхойлж өгөх болно. Мөн аливаа зүйл зорилго төлөвлөгөөгүй бол яаж явах билээ. Тэр ч утгаараа ойрын хоёр жилд хийж бүтээх ажлуудаа төлөвлөчихсөн байгаа. Харин театрын урлагийн 80 жилийн түүхийг бичилцсэн гайхалтай уран бүтээлчдийг бид орлоно гэж байхгүй ч, өөрсдийнхөө уран бүтээлийн цаг үед дурсагдах зүйлтэй байхын тулд л хичээх болно.
-Ер нь “Мөрөөдлийн театр” үйл ажиллагаа явуулж эхэлснээр Монголын театрын урлагт ямар хувьсал авчрах вэ?
-Мэдээж уран бүтээлийн цагаан өрсөлдөөн бий болно. Тэгснээр театрт тавигдаж байгаа уран бүтээлийн чанар чансаа хийгээд уран бүтээлчдийн чадвар нэмэгдэнэ. Ингэснээр театрын урлаг улам боловсронгуй болж хөгжинө гэсэн үг.
-Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр хоёрт Драмын театрын зарим нэг бодлого таалагдаагүй учир өрх тусгаарласан гэх яриа байна. Та үүн дээр ямар тайлбар хийх вэ?
-Шагай бид хоёрын хувьд Драмын театраас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн, олон зүйлийг сурч мэдсэн. Тиймдээ ч театртаа хайртай, сүсэглэж явдаг. Харин тогоонд нь чанагдаж явсан хүнийхээ хувьд хэлэхэд театрын маркетинг, менежмент маш муу гэдгийг хэлж чадна. Бод л доо, жүжигчид болон найруулагчид өчнөөн сар хөдөлмөрлөсний эцэст жүжиг сая нэг нээлтээ хийтэл, хоёр дахь өдөр нь хорь, гучхан хүнд тоглоод, гурав дахь өдөр нь хаагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд “Манай театрын маркетинг, менежмент нь буруу байна, үүнийг өөрчилье” гээд л яриад байдаг. Харамсалтай нь хийсэн зүйлгүй бахь байдгаараа. Үүнтэй уран бүтээлчид 100 хувь санал нийлнэ.
-Нэг үгээр хэлбэл тэнд дутуу байгаа зүйлсийг нөхөж, ард түмэнд хүргэхийн зэрэгцээ ингэж ажилладаг юм гэдгийг Драмын театрт харуулах зорилготой “Мөрөөдлийн театр” нээгджээ тийм үү?
-Товчхондоо тэгж ойлгож болно. Мөн “Мөрөөдлийн театр”-ын хамгийн гол зорилго бол гайхалтай, давтагдашгүй гэхээсээ илүүтэй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн, хүмүүст нэгийг бодогдуулсан, уярал ухаарал хайрласан тийм л бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхийг зорино. Тодруулбал, хүмүүс жүжгийг үзээд байгаа мөртлөө босго даваад мартдаг эмгэнэлтэй зүйл байж л байдаг шүү дээ. “Мөрөөдлийн театр”-ын үзэгчдийг тийм байлгахгүйн төлөө уран бүтээлээ хийх болно.
-Одоогоор “Мөрөөдлийн театр”-т ямар жүжигчид харъяалагдаж байгаа вэ?
-Яг үндсэн жүжигчин гэвэл Шагай бид хоёр. Харин бусад жүжигчдийн тухайд урилгаар ажиллаж байгаа. Тухайлбал АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ж.Оюундарь, СТА Баатархүү гэх мэт жүжигчид урилгаар оролцож байгааг энд хэлэх хэрэгтэй. Гэхдээ театрынхаа үндсэн жүжигчдийг аажмаар нэмнэ. Юм яаж эхэлдэг билээ, яг тийм л зарчмаар ажиллаж байна даа.
-Хошин урлаг бол нийтийнх. Драмыг элитийн хэмжээнд үзэх ёстой гэдэг ч юм уу, нэг тийм ойлголт хүмүүсийн дунд байгаад байдаг л даа. Та жүжигчин хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манайхан хошин шогийн жүжигчин гэхээрээ хөнгөхөн, драмын жүжигчин бол жинхэнэ жүжигчин гэх ойлголттой явах нь бий. Харин би өөрийгөө яг энэ асуудлаас авч гарна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хошин шогд ч, драмд ч аль алинд нь тоглож хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх болно. Ер нь уран бүтээлчид өөрсдөө ч, хошин шогийнхон Драмын театрыг, Драмын театр нь хошин шогийн продакшнуудаа үгүйсгэдэг энэ байдлаа гээх хэрэгтэй.
-Аль алинд нь тоглож байсан жүжигчин хүний хувьд өөрт чинь драмын жүжигт тоглох нь таалагдав уу. Хошин шогт тоглох нь таалагдаж байна уу?
-Надад бол хоёулаа таалагддаг. Цаашдаа ч аль алийг нь хослуулахыг хүсч байгаа гэдгээ түрүүнд хэлсэн шүү дээ.
-Алдартай жүжигчдийн амнаас “Би одоо л нэг жүжигчин болох гэж байна” гэх үг цухалзаж байгаа харагддаг л даа. Г.Эрхэмбаярын хувьд “Би бол жүжигчин хүн” гэж итгэл төгс хэлж чадах уу?
-Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, алдартай жүжигчид, “Би амьдралынхаа туршид хоёр гурван зуугаад дүрд тоглолоо. Тэгсэн мөртлөө энэ дундаасаа аваад үзэхэд тав, зургаахан дүр бүтээжээ” гэж ярьдаг. Жүжигчин хүн кинонд тоглоно, тоглосон дундаас дүр бүтнэ гэдэг өөр зүйл гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. Гэхдээ үүн дээр би хоёр л зүйлийг ярина. Миний үеийнхэн болон надаас дооших залуучуудынхаа дунд бол би сайн жүжигчин. Би бол хэнтэй ч нэг дүр дээр дуэль зарлахад сайн бүтээж чадна. Мөн ахмад үеийнхнийгээ хүндэлдэг болохоос биш, тэдний дунд ч мөн л сайн жүжигчин байж чадна. Энд зөвхөн өөрийн нөөц бололцоогоо л ярьж байгаа юм шүү.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Жүжигчин Г.Эрхэмбаярыг “Амьдралд тавтай морил“ киноны гэнэн цайлган, бүрэг ичимхий, хүнлэг Билгээгийн дүрээр төсөөлөх хүмүүс олон байх шиг байна. Гэтэл амьдрал дээр Эрхэмээ ямар хүн бол ?
-Аль нэг бүтээсэн дүртэйгээ адилхан гэвэл “Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуугийн дуу цөөнтэй, өөртэйгөө ярилцдаг нь адилхан. Би ер нь нэг их юм яриад байдаггүй дуу цөөнтэй, ичимхий хүн. Мөн ганцаараа алхаж, аливаа зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай.
-Бүрэг, ичимхий гэхээр ажил мэргэжилтэй чинь харшлах юм биш үү?
-Хүмүүс жүжигчин хүн гэхээр л нүүрэмгий, ичих булчирхайгүй байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл амьдрал дээр тухайн хүний зан характер ямар ч байж болно шүү дээ. Гагцхүү оногдсон дүрдээ орж ажиллах нь жүжигчин хүний үүрэг байдаг. Тиймээс харшилсан зүйл бараг гардаггүй. Харин анхны тоглолтын өмнө, эсвэл жүжигтээ тоглох боломжгүй болсон нэгнийгээ орлон тоглох болсон үед сандардаг шүү.
-Найруулагчид жүжигчдээ сонгохдоо өөрийнх нь зан характер, бие хааг нь харж сонгох тохиолдол байдаг байх. Өөрт тань ихэвчлэн ямар дүр оногдож байх юм?
-Найруулагчид дүр сонгохдоо эхлээд жүжигчнийхээ авьяасыг харж сонгодог гэж би боддог. Тайзны уран бүтээлийн хувьд ихэвчлэн дурлалт залуугийн дүрд тоглодог бол кинон дээр эсрэг дүр ногдоод байх шиг ээ.
-Театрын тайзнаа дурлалт залуугийн дүрд тоглодог жүжигчин маань амьдрал дээр хэр дурламтгай вэ?
-Би өөрийгөө дурламтгай гэж тодорхойлно.
-Сайхны өмнө харц буруугүй гэдэг болохоор Г.Эрхэмбаяр одоо ч охид бүсгүйчүүдэд дурлаад яваа байх нээ дээ?
-Дурлал гэдэг чинь олон янз шүү дээ. Харин өөрөө хайр дурлалын тухай асууж байх шиг байна. Гэхдээ миний хувьд аль ч дурлалд жанжин шугмыг нь тааруулаад л явдаг.
-Залуу жүжигчид бүтээж буй дүрээсээ болоод сэтгэлийн холбоо тогтоох явдал байдаг. Таны хувьд хамтран тоглогч жүжигчиндээ сэтгэл алдрах үе байв уу?
-Тийм зүйл харин гарч байгаагүй шүү. /Гэхдээ л тэр удаж байж хариуллаа/
-Ингэхэд таныг “Надад өгөөгүй хайр” жүжигт тоглосны дараа олон охид бүсгүйчүүд танд дурласан гэх яриа гараад байсан. Тэдгээр бүсгүйчүүдээс өөрт тань сэтгэлээ илэрхийлж байв уу ?
-“Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуугийн дүр бол үзсэн хүн өрөвдөхөөр дүр л дээ. Тиймээс сэтгэл алдрах гэхээсээ илүү өрөвдсөн болов уу.
-Гэхдээ бас хоосонгүй байсан байх, тийм үү?
-Ер нь жүжигчний мэргэжлийг сонгосноос хойш тийм зүйл байсан, байсан. /инээв/ Гэхдээ ганц, хоёр тоотой шүү.
-Та бүхний гэгээн хүсэл мөрөөдлийг дэмжиж, олон түмэнд анхны уран бүтээлээ хүргэхэд чинь ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа вэ?
-Аливаа уран бүтээл гэдэг ивээн тэтгэгч байгууллагын оролцоогүйгээр ард түмэнд хүрнэ гэдэг хэцүү. “Миний нууц хүү” жүжгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Олон улсын тээвэр зуучлалын “Ланд бридж” компани оролцож байгаа. Энэ дашрамд тус компанийн захирал Энхтүвшин ахдаа драмын урлаг болон залуу уран бүтээлчид биднийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, ажлын хамт олонд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
-Ярилцлагын төгсгөлд уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?
-Бидний ярилцлагыг цаг гарган уншсан уншигчиддаа баярлалаа. Энэ сарын 17-нд болох “Мөрөөдлийн театр”-ын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урья.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.
Ярилцсан: А.Алтантуяа