logo
Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хийсэн хязгаарлалт

Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хийсэн хязгаарлалт

2020/02/10

БНХАУ руу хувийн хэргээр зорчих Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 2-ныг хүртэл хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү хязгаарлалтад дараах тохиолдол хамаарахгүй:  

- БНХАУ руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих холбогдох албан тушаалтан, ажилтныг Монгол Улсын хилээр 1 удаа нэвтрүүлнэ.

БНХАУ руу албан ажлаар зайлшгүй зорчих шаардлагатай монгол иргэд Буянт-Ухаа, Замын-Үүд дэх хилийн боомтод хилийн шалганы ажилтанд өөрийн зорчих зорилгыг нотолсон урилга, албан бичиг зэргийг өөрийн хүсэлтийн хамт өгч хураалгана. Өөрийн эрүүл мэндийг хамгаалах, буцах нислэг, галт тэрэгний цуцлагдах эрсдэлийг анхаарч, хариуцлагатай хандах шаардлагатай.

- БНХАУ-д байнгын оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагаар явах, Монгол Улсын иргэдийг  хилийн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хэвийн болтол буюу 3 дугаар сарын 2-ныг хүртэл эргэж ирэхгүй тохиолдолд баталгаа гаргуулж тухай иргэнийг 1 удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлэх/гаргах болно.

БНХАУ-д байнга оршин суудаг, сурч, ажилладаг, эмчилгээ шаардлагатай иргэдийн хувьд мөн энэ тухай нотлох баримтыг сайтар бүрдүүлж, хилийн шалганы ажилтанд хураалгах бөгөөд 3/2-ныг хүртэл буцаж ирэхгүй тухай тусгай баталгаа гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

- Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, тэдгээрийн дундаас төрсөн 0-18 насны хүүхдийг улсын хилээр 1 удаа нэвтрүүлнэ.

Хэрэв хятад иргэнтэй гэрлэсэн бол БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны харьяа Иргэний хэргийн газраас эхнэр, нөхөр мөн болохыг нотолсон баримт бичиг авах шаардлагатай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш