Орон нутагт цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “элентра” маркийн дөрвөн автомашиныг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт хүлээлгэн өглөө. Автомашинуудыг Завхан аймгийн төв Улиастай болон Тосонцэнгэл сумдад хөдөлгөөнт эргүүлийн журмаар үүрэг гүйцэтгэхдээ ашиглах юм байна. Уг машиныг хүлээлгэн өгөх ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав болон Завхан аймгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа А.Батбаяр нар оролцлоо.
Shuum.mn
Shuum.mn