logo
Америк эр 27 метр өндөр давалгаан дээгүүр гулгаж дэлхийн дээд амжилт тогтоожээ

Америк эр 27 метр өндөр давалгаан дээгүүр гулгаж дэлхийн дээд амжилт тогтоожээ

2011/11/12
Усны сөрфчин, гулгагч 44 настай Гаррет МакНамара 30 метр өндөр далайн давалгаан дээгүүр гулгаж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрээр Португаль улсын ойролцоо Атлантын далайн Назаре гэдэг нэртэй эргийн дагуу гулгажээ. Португалийн энэ эрэг нь усны сөрфчдийн мөрөөдөл болсон газар юм. Учир нь зөвхөн энд л бүтэн өдрийн турш хамгийн өндөр далайн давалгаа үүсдэг байна. Америкийн иргэн тэрээр ус цаг уурын мэргэжилтнүүдтэй байнгын холбоотой байж, маш өндөр давалгаа ирж байна гэсэн мэдээллийн дагуу усны скейтээ аван  Назаре эрэгт ирсэн байна. Гаррет МакНамара 2008 онд 77 фийт буюу 23 метр өндөр далайн давалгаан дээгүүр гулгаж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан Майк Парсонсын рекордыг эвдэж ардаа орхисон юм. Усны скейтчдын хувьд давалгаан дээр гулгах нь маш богино хугацаанд л явагддаг. Учир нь давалгаанаасаа гарах юм бол түлхэх хүчгүй болдог байна.   Гаррет МакНамара 30 гаруй секундын хугацаанд усан дээр тогтжээ. Түүнийг усан дээр гулгаж байхад маш том уул хөдөлж, араас нь дарж авах гэж байгаа мэдрэмж төрсөн байна. Харин дараа нь нэгэнт давалгаа өөрийг нь даван орж ирэхэд маш хүнд ус, яг л өчнөөн тоннын тоосго дээрээс нь нуран дарж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж тэрбээр ярьсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш