Үнэтэй үслэг эдлэлийн дэлгүүрт байрлуулсан нууц камерт Стефани Морланд гэгч эмэгтэй 6500 долларын үнэтэй үслэг эдлэлийг салтаан дороо нууж байгаа дүрс бичигджээ. Шопинг хийж байгаа худалдан авагчийн дүр эсгэсэн дэлгүүрийн ажилтан түүнийг сайн ажиглаж, гарахаас нь өмнө саатуулсан байна. Гэсэн ч түүний банзал дороос юу ч илрүүлж чадаагүй байна. Гэхдээ дэлгүүрийн ажилтан эмэгтэй цагдаа дуудаж түүнийг өгчээ. Гурван хоног түүнийг байцаасан боловч юу ч хэлүүлж, юу ч олж чадаагүй байна. Стефани ч юу ч хулгайлаагүй гээд гүрийж байснаа дараа нь үслэг эдлэлийг зарсан гэж мэдүүлсэн байна. Харин мөрдөн байцаагчид түүнийг хулгайлсан үнэтэй хүрэмийг олоод ирэх юм бол шоронд суулгахгүй гэж хуурсны дараа Стефани Морланд дотоожон дотроосоо гаргаж ирж, яаж нуун дарагдуулснаа тайлбарлажээ. Түүний тайлбарласнаар бол дүрс бичлэг дээр сайн харагдаагүй ч Стефани дотоожоо доош шувталж байгаад хүрэмийг салтаандаа хавчуулсан байжээ. Тарган биетэй болохоор түүний дотоожон дотор хүрэм байна гэж хэн ч төсөөлөөгүй байна. Мөрдөн байцаагч ч түүнийг дотуур хувцсандаа нуусныг мэдээгүй байсан байна. Стефани Морланд дэлгүүрээс хулгай хийх гэж завдсан хэрээр хоёр жил торны цаана суухаар болсон байна.
Shuum.mn
Shuum.mn