logo
Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

2020/02/28

Шинэ коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас Монгол Улс, БНСУ хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах, Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн мөн дээрх хугацаанд буюу 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал тус тус түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас Австралийн Дотоод хэргийн яамны Хил хамгаалах албатай холбогдож, дээрх шийдвэрийг танилцуулж, энэ үеэр визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн асуудлаар ярилцсаны үндсэн дээр Та бүхэнд дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

• Визийн хугацаа нь дуусч буй иргэд Шинэ коронавирусын COVID-19 тархалтын улмаас Австрали Улсаас гарч чадахгүй болсноо нотолж, одоогийн визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Ингэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, онгоцны нислэг хэвийн болмогц явна гэдгээ нотлох (онгоцны тийзийг захиалсан байх) паспортын хугацаа нь хүчинтэй байх, Австралид үлдэх хугацааны зардлаа хариуцах санхүүгийн боломжтой гэдгээ нотлох ёстой.

• Хэрэв визийн хугацаагаа сунгаж чадахгүй эсвэл сунгахаар мэдүүлэг өгөх боломжгүй бол bridging visa (хүлээлгийн виз)-нд мэдүүлэг өгөх ёстой. Ингэснээр таны виз дууссан ч гэсэн Австрали Улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Иргэн Та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлнэ үү. Мөн Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.

Telephone: 131 881
Monday to Friday 9am to 5pm

Sydney and Melbourne Status resolution Centres are as follows

Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000

9 Wentworth Street
Parramatta NSW 2150

Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000

Түүнчлэн визийн хугацаа сунгах талаарх ерөнхий мэдээллийг дараах холбоосыг ашиглан авна уу.

https://immi.homeaffairs.gov.au/visas/visa-about-to-expire/stay-longer

Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас Шинэ коронавирусын COVID-19 тархалттай холбогдуулан визийн талаар гаргасан зарим шаардлагатай мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-students-20200201.pdf

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-general-20200201.pdf

Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш