Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Япон Улсын Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Цагаачлалын алба зэрэгт хандаж дээрх хугацаанд визийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болох монгол иргэдийн визийн хугацааг сунгуулах чиглэлээр ажиллаж байна.
Уг асуудлаар монгол иргэд ажлын бус цагаар нэн яаралтай, онц шаардлагатай асуудал гарвал дараах дугаараар бидэнтэй холбогдоно уу.
090-2754-2775
090-3319-1397
080-4352-8757
070-2183-0707
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам