Хүлж, зодож тамлаж алаад толгойг нь тасдсан нэгэн хүний цогцос Мексикийн хилийн ойролцоох Нуэво Ларедо хотын хөшөөний хажуугааас олджээ. Хохирогч, хар тамхины бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл цацдаг байсан хувийн блогчин болох нь тогтоогдсон байна. Түүний дэргэдээс “Би хар тамхины бүлгийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх ёсгүй байжээ. Тиймээс надад ийм харамсалтай явдал тохиолдлоо” гэсэн зурвас олджээ. Мэдээж энэ зурвасыг өөрөө бичээгүй нь ойлгомжтой. Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаас харахад хар тамхины бүлэг бусад блогчдыг хашраах зорилгоор энэ харгислалыг үйлдсэн байх магадлалтай юм. Хар тамхины бүлгүүдийг өөрийнхөө блогоороо дамжуулан мэдээлсэн 4 дэх блогчин толгойгоо тасдуулан зэрлэгээр бусдын гарт амь үрэгдлээ. “Блогчид бол мэргэжлийн сурвалжлагчид биш. Тэд мэдээ баримт цуглуулж интернетэд байрлуулдаг л ажил хийж байгаа энгийн хүмүүс. Тиймээс энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой” гэж хүний эрхийн Human Rights Watch байгууллагын Хосе Мигуэл Виванко мэдэгдсэн байна. Өнгөрсөн 9 сард 39 настай блогчин Мариа Марсиасыг мөн тамлаж алаад хүний хөл ихтэй гудамжинд хаян, хажууд нь бусад блогчдыг сүрдүүлсэн зурвас үлдээсэн байсан хэрэг гарч байсан юм.
Shuum.mn
Shuum.mn