logo
Испанийн цагдаа нар эмэгтйчүүдийг хулгайлдаг бүлгийг илрүүлжээ

Испанийн цагдаа нар эмэгтйчүүдийг хулгайлдаг бүлгийг илрүүлжээ

2011/11/12
Испанийн цагдаа нар жил гаруйн хугацаанд мөрдлөг, ажиглалт явуулсны эцэст  Барселона хотод хүний наймаанд өртөн, биеэ үнэлж байгаа Хятад эмэгтэйчүүд болон тэдний цаад эздийг баривчилсан байна. 2000 мянга гаруй Хятад эмэгтэйчүүдийг тусгай байранд байлган биеийг нь үнэлүүлдэг байжээ. Охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байьсан 39 хүнийг баривчилсан байна. Тэд мөн хуурамч пасспорт, виза карт ашигладаг байсан нь илэрчээ. Гэмт этгээдүүд эмэгтэйчүүдийг айлгаж, дарамталж хүчээр хорьж байхын тулд, буу шийдэм, хутга, сүх, алх зэргийг ашигладаг байж. Тэд эмэгтэйчүүдийг Европын орнуудад өндөр цалинтай ажилд жуучлах нэрийдлээр Хятадаас Туркийн Истанбулд аваачаад, тэндээсээ Грек рүү усан онгоцоор авч явдаг байжээ. Грекээс жуулчлалын виз мэдүүлж, Герман, Англи, Франц зэрэг Европын улсуудад эмэгтэйчүүдийг аваачдаг байсан нь тогтоогджээ. Тэднээс олон зуун хуурамч пасспорт болон хуурамч бичиг баримт, виз, өөр орны пасспорт хийдэг машинууд олджээ. Олон орны хуурамч пасспорт байгаагаас харахад зөвхөн Испанид бус олон газар эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байх магадлалтай. Мөн зөвхөн Хятад биш бусад Азийн орнуудын эмэгтэйчүүд ч энэ гэмт хэргийн золиос болж байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна. Хураагдсан эд мөрийн баримтаас үзэхэд эмэгтэйчүүдийг АНУ, Австраль, Канад зэрэг улсууд руу гаргасан байх магадлалтай байна. Тиймээс албаны хүмүүс эдгээр улсуудын хууль сахиулагчидтай холбоо тогтоож, энэ гэмт хэргийн нэгдсэн том сүлжээг таслан зогсоон эмэгтэйчүүдийн аврахаар ажиллаж байна. 700 гаруй цагдаа нар гэнэтийн шалгалт хийж, 17 янхны газрын үйл ажиллагааг зогсоожээ. Тэд 39 хүнийг баривчилсны 33-ыг нь торны цаан суулгахаар болсон байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш