logo
Спортын тэмцээн зохион явуулсан хамгийн аюултай газрууд...

Спортын тэмцээн зохион явуулсан хамгийн аюултай газрууд...

2011/11/12
Баасан гаригт North Carolina, Michigan State багууд Карл Винсон тээвэрлэгч хөлгийн онгоц хөөрөх талбай дээр тоглосон нь коллежийн сагсан бөмбөгийн тэмцээний хувьд хамгийн онцгой сонин газар юм. Гэхдээ энэ нь спортын уралдаан тэмцээн болдог ер бусын газруудын жагсаалтын хэддүгээрт бичигдэх бол оо?
 
1.    Нисдэг тэрэг хөөрдөг талбай дээр теннис тоглов

Андре Агасси Рожер Федерер нарын өрсөлдөж байсан хамгийн "мартагдашгүй" газрууд бол Америкийн нээлттэй тэмцээн, Вимблдон, эсвэл Их дуулгын тэмцээнүүд зохиогддог стадион, цогцолборууд биш гэнэ. Эдгээр газруудыг теннисний супер одуудын халз өрсөлдсөн Дубайгийн Жумейра далайн эргээс дээш 213 метр өндөрт буюу долоон одтой Бурж Ал Араб зочид буудлын орой дээрх нисдэг тэрэг хөөрөх талбайтай харьцуулж үл болно. Тэд 2005 оны хоёрдугаар сард энэ талбай дээр тоглож байжээ.
 
2.    Цагаан хэрэмд зохиогдсон марафон

Жил бүр зохиогддог энэ марафон гүйлт тамирчдын тэвчээр хатуужлыг тун сайн шалгадаг гэнэ. Гүйлтийн 42 км замын дөрөвний нэг нь Хятадын алдарт Цагаан хэрмээр дайрч өнгөрдөг бөгөөд гүйгч бүр эцсийн барианд хүрэхийн тулд энэ аварга байгууламж дахь 3.800 орчим шатыг давах ёстой. Испаний тамирчин Салвадор Калво 2007 оны марафонд замаа гурван цаг 23 минут, 10 сэкундэд туулан дээд амжилт тогтоож байжээ.
 
3.    Michigan State, North Carolina багууд

Сан Диего хотод 11 сарын 11-нд буюу ахмад дайчдын өдрөөр нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцон дээр тоглож, цэрэг армид хүндэтгэл үзүүлжээ. Хоёр багийн тамирчид нуруун дээрээ U.S.A. гэсэн бичигтэй цамц өмссөн бөгөөд тэдний тоглолтыг ерөнхийлөгч Барак Обама болон цэрэг армийн олон мянган албан хаагч үзсэн байна.
 
4.    Мөсөн оргил дээр гольф тоглов


-70 хэмийн хүйтэнд гольф тоглох нь хангалттай бэрх зүйл гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бүр чөмөг царцам хүйтэн хойд туйлын нөхцөлд тоглох нь бүр хэцүү гэдэг  талаар бодож үзнэ үү. Жил бүрийн гуравдугаар сард Гринландад дэлхийн мөсний гольфийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог тамирчид эдгээр сорилыг давдаг. Мөсөн гол, мөсөн уулан дээр шар өнгөтэй бөмбөгийг цохиж цэц мэргэнээ сорино гэдэг амаргүй даваа гэнэ.
 
5. Ногоон зүлгийн хаан элсний хааны эсрэг...

Дээрхи зураг хуурамч биш. Теннисийн од Рожер Федерер, Рафаель Надаль нар 2007 онд Испаний Мальорка аралд зохиогдсон үзүүлэх тоглолтонд тал нь элстэй, тал нь зүлэгтэй талбай дээр тогложээ.  Талбайг ингэж зассан нь хоёр тоглогчийн хэн нь аль ч нөхцөлд зохицон тоглож чаддагийг мэдэх зорилготой байсан гэнэ. Энэ тоглолтонд Надаль хожиж, Испани фенүүдээ баярлуулсан байна.
 
6.Цөл дэх дуэл

Сагсчид нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцон дээр өрсөлдсөн нь сүүлийн жилүүдэд гадаа зохиогдсон тэмцээнүүдийн нэг жишээ юм. The Suns, Denver Nuggets багууд орчин үеийн NBA-н түүхэнд анх удаа буюу 2008 онд Калифорнид байдаг Indian Wells теннисний төвд тоглож байжээ. 77-72 харьцаатай Денверийн ялалтаар өндөрлөсөн тоглолтын үеэр салхитай, хүйтэн байсан нь багагүй бэрхшээл учруулжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш