logo
Зөвлөмж

Зөвлөмж

2011/11/14
Монгол Улсын хөгжил, хү­ний хөгжлийг хангах үнд­­сэн нөхцөл нь эрэгтэй, эмэг­­­тэйчүүдийн тэгш орол­цоог бүхий л салбар, түв­шинд хангах явдал би­лээ. Өнөөд­­рийн нөхцөлд эмэг­тэй­­чүүдийн оролцоо улс орон, орон нутгаа удирдах, бод­­лого тодорхойлох түв­шинд туйлын хангалтгүй бай­­­гаа тул Монгол Ардын на­мын дэргэдэх Нийгмийн Ард­­­чилал Монголын Эмэг­тэй­чүүдийн Холбооны идэв­х­­­­­тэн сонгуультан 1000 эмэг­­­­тэй бид “Эмэгтэйчүүд Хөгж­­­­лийн Төлөө-2011” фо­румд хуран чуулж, дараах асууд­­лыг нэн тэргүүнд төр, зас­гийн бод­лого, шийд­вэрт тус­­ган, улс­төрийн на­мууд өөрс­­дийн мө­рийн хөтөл­бөр­төө шин­гээн хэрэг­жүүлэ­хийг зөв­лөмж болгож бай­на.
Монгол Улсыг хөгжүүлэх бодлого нь монгол хүнийг хөгжүүлэх бодлогоор илэр­хийлэгдэж, эрүүл, боловс­ролтой, ажилтай, орлоготой, амьдралын зөв хэвшилтэй, ёс суртахууны шударга хү­мүүжил төлөвшилтэй бол­гоход чиглэсэн дараах асуудлыг шийдвэрлэх шаард­лагатай гэж үзэж байна.

Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр:
-Гэр бүлийг хөгжүүлэх цогц хөтөлбөртэй болох Мон­гол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын на­мын дар­гын санаачилгыг дэм­жин, боловсруулан хэрэг­жүү­лэх
-Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн тусгай яам буюу агентлагтай болох
-Гэр бүлийн тухай хуу­лийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн хариуцлагыг то­дор­хой тусгах, үүнд хүүх­дийн өмчийн эрхийг хуульч­лах
-Архидалтын эсрэг аяныг өрнүүлж, архигүй аймаг, сум, хамт олон бий болгох замаар эрүүл гэр бү­лийг хөгжүүлэх

Эрүүл мэндийн чиглэлээр:
-Эх нялхсын эрүүл мэндийг төрөөс хамгаалж хүүх­дийн эмнэлэг, амаржих газраар бүрэн хангах, хөдөөд эхийн эндэгдлийг буу­руу­лах
-Өсвөр залуу үе эрүүл өсч торних, биеийн тамир, спор­тоор хичээллэх нөх­цөлийг  хангах
-Хүн худалдаалахаас сэр­гийлэх, таслан зогсоох, охид эмэгтэйчүүдийг зо­лиос болгохоос хамгаалах хуу­лийг яаралтай батлах

Боловсролын чиглэ­лээр:
-Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэ­цэрлэг, яслид бүрэн хам­руулах, сургууль, дотуур байрыг хүрэлцээтэй болгох
-Боловсролын агуулгыг эрс шинэчилж, цогц бо­ловс­ролыг системтэй хөг­жүүлэх
-Эмэгтэйчүүдэд хө­дөл­мөрийн зах зээл дээр нэн шаардлагатай мэргэжил ол­гох, дахин мэргэшүүлэх тог­толцоог шинэчлэх
-Үр хүүхэд-эцэг эхийн хайр халамж, байгаль дэл­хийгээ хамгаалах уламж­лалт ёс заншлыг цэ­цэр­лэг, сургуульд зааж тө­лөв­шүү­лэх
-Эмэгтэйчүүдийн хөгж­лийн төвийг нийслэлд бо­лон томоохон хотуудад байгуулах

Хөдөөгийн хөгжлийн чиг­лэлээр:
-Өрх гэрээ толгойлон амьдарч байгаа хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг мал­жуулах
-Газар тариалан эрх­лэгч­дийг бодлогоор дэм­жих, экологийн цэвэр бү­тээг­дэхүүнийг борлуулах сүл­жээ байгуулах
-Хөдөө аж ахуйн бүтээг­дэхүүний биржийг байгуу­лах санаачилгыг эрчим­жүү­лэх
-Бүх сумыг 100 хувь ши­­лэн кабелиар холбож, ин­­­тернэт, өндөр хурдны сүл­­­жээг хөг­жүүлж, онлайн арил­­жаа­ны сувгийг буй бол­гох 
-Алслагдсан болон говийн бүс нутагт хил хязгаараа сахин хамгаалж суугаа хүн ардынхаа ажил амьдралын нөхцөлийг урамшуулах бү­сийн нэмэгдлийг тогтоон хэрэгжүүлэх

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
-Эмэгтэйчүүдийн бизнес эрх­лэлтийг дэмжиж, барьцаа хөрөнгө шаардлагагүй, бага хүүтэй, урт хугацааны зээл ол­­гох “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах
-Эмэгтэйчүүд орон гэ­рээр хөдөлмөр эрхлэх, өр­хийн үйлдвэрлэл, бичил болон жижиг бизнес, эмзэг бүл­гийн болон өрх тол­гойл­­сон эмэгтэйчүүдийн хөдөл­мөр эрхлэлтийг дэм­жих үндэсний хөтөлбөр хэрэ­гжүүлэх
-Уул уурхайн салбарт ажиллагсдын гэр бүл, эмэг­тэйчүүдийн хөдөлмөр эрх­лэлтийг цогцоор нь шийд­вэрлэх
-Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даат­галын тогтолцоог ши­нэчлэх

Байгаль орчныг хамгаа­лах чиглэлээр:
-Уул уурхайн ашиглал­тыг байгаль орчны өндөр стандарттай явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг нарийн төлөвлөлттэй хийж, орон нутгийн уламжлалт аж ахуйн, нутгийн оршин суугчдын эрх ашгийг нэн хүндэтгэн хэрэгжүүлэх,
-Ашигт малтмалын лицензийг цэгцлэн, стра­тегийн бус олон орд газруу­дыг замбараагүй ашиг­лахыг зогсоож, ус, ой, онгон бай­галиа хамгаалах

Улстөрийн оролцооны чиглэлээр:
-Бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэг­тэйчүүдийн төлөөллийг нэ­мэ­гдүүлэх, энэ талаар Жен­дерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэг­жилтийг бодитойгоор хан­гах, жендерийн төлөөл­лийг тэнцвэржүүлэх
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүү­дийн квотыг эхний ээлжинд 25 хувиас доошгүй, цаашид 50 хувьд хүргэхээр тусган хэрэгжүүлэх.
Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Эмэгтэйчүүд Хөгжлийн Төлөө-2011” форумд оролцогчид

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш