Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Их Британи-Монголын Парламентийн бүлгийн дарга Р.Амаржаргал, АН-ын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэчимэг, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн дарга М.Жадамба нар ИБУИНВУ-ын Лондон хотноо 11-р сарын 10,11-нд “21-р зуунд эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдсан “Олон Улсын Ардчилсан Холбоо” (www.idu.org) –ны 11 дэх удаагийн Удирдагчдын хуралд оролцлоо.
Хурлын эхний өдөр Гадаад бодлогын байнгын хороо болон Гүйцэтгэх Зөвлөлийн хурал хуралдаж, ГББХ-ны хурлыг Парламентийн гишүүн, Европын асуудал хариуцсан сайд Д.Лидингтон даргалан явуулж, “Дэлхий дахины санхүүгийн сорилтууд-Консерватив баримтлал” сэдвээр ИБУИНВУ-ын Сан хөмрөгийн сайд Дэвид Гаук, “Арабын хавар /Ливи-Одоо хэрхэх вэ?” сэдвээр сайд нарын зөвлөлийн гишүүн асан Яссын Брахым, хатагтай Мэриэм Бургуйба нар, “Бүсээ чангалах үеийн нийгмийн шинэчлэл” сэдвээр Парламентийн гишүүн, Хөдөлмөр, Тэтгэврийн сайд Ян Данкэн Смит нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Мөн орой нь Консерватив намын дарга, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камерон Доунинг-10 гудамжинд байрлах ажлын өргөөндөө хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хурлын 2 дахь өдөр Удирдагчдын хурал болж, холбооны дүрмийн өөрчлөлт, холбооны удирдлагыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн ба дараагаар нь Консерватив намын дарга, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камерон илтгэл тавьсан байна. Хурлын нэг хэлэлцэх асуудал нь шинэ намуудыг элсүүлэх, гишүүнчлэлийн статус дээшлүүлэх асуудал байсан бөгөөд Ардчилсан Нам Олон Улсын Ардчилсан Холбоон дахь гишүүнчлэлийн статусаа дээшлүүлж, бүрэн эрхт гишүүн болжээ.
Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг 1983 оны Лондонгийн Тунхаглал (1983 London Declaration)-д гарын үсгээ зурж, бүрэн эрхт гишүүнээ баталгаажууллаа.
Мөн хурлын үеэр Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг “21-р зуунд эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх нь” гэсэн хурлын сэдвээр үг хэлсэн байна. ОУАХ нь 1983 онд Лондонд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд Ардчилсан Нам ийнхүү ОУАХ-ны анх үүсгэн байгуулагдсан хотод бүрэн эрхт гишүүн болов.