Канадын тэргүүлэгч худалдааны банк, уул уурхайн салбарын тэргүүлэгч хөрөнгө оруулагч “Форбес энд Манхаттен”-ны үүсгэн байгуулагч ноён Стан Барти энэ долоо хоногт Монгол Улсад зочилж байна. Тэрбээр аяллынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах бөгөөд Монголын уул уурхайн компаниудыг дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах замаар хүчирхэг болгоход нь туслах гүүр болохыг хүсч байгаагаа илэрхийлж байгаа юм.
«Форбес энд Манхаттен» корпорацийн бүрэлдэхүүнд үндсэн хөрөнгө бүхий 40 гаруй компани нийт 29 оронд үйл ажиллагаа явуулж байна. Канадын Торонто хотод толгой компани нь байрладаг бөгөөд дэлхий дамнан тархсан салбар оффисууд, үл хөдлөх хөрөнгүүдтэй «Форбес энд Манхаттен» корпорац нь ашигт малтмалын салбарт тэргүүлэгч байгууллага бөгөөд шинэ тулгар болон хөгжиж буй компаниудад хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалт, маркетинг, менежмент, текникийн өндөр түвшний туслалцаа дэмжлэг үзүүлэх замаар асар өндөр санхүүгийн амжилт авчирдаг туршлагатай.
Чансаатай хөрөнгийг илрүүлж, хөрөнгийн зах зээлд амжилттай гаргадаг нь «Форбес энд Манхаттен»-ы онцлог. «Форбес энд Манхаттен»-ы үндсэн гол хүчин чадал нь корпорацийн 200 гаруй техник, санхүү, хууль, маркетингийн мэргэжилтнүүд болон арын албаны чадварлаг дэмжлэгээс бүрдсэн хүчирхэг багт оршино. «Форбес энд Манхаттен»-ы амжилтын бас нэг нууц нь геополитикийн рискийг амжилттай тооцоолж, дэлхийн хэмжээний олон улсын зөвлөлийн баг бүрдүүлэн ажилладаг. «Форбес энд Манхаттен»-д TSX, TSX-v, ASX, JSE болон BVL жагсаалтад орсон 30 гаруй компаниуд багтдаг.
Ноён Стан Барти байгалийн баялгийн ашиглалтын салбарт чадварлаг менежмент, техникийн туслалцаа, чанартай хөрөнгө оруулалт хийх замаар асар их амжилтад хүрсэн алсын хараатай бизнесмен. Түүний үүсгэн байгуулж удирдаж буй компани нь сард дунджаар 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байдаг бөгөөд түүний тусламжтайгаар өнгөрсөн 4 жилийн туршид нийт 5 тэр бум гаруй долларын хөрөнгийг амжилттай босгосон юм.