logo
Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэг эрсдэл үүсээгүй

Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэг эрсдэл үүсээгүй

2020/04/29

Сүүлийн үед Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас Украин улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцрын хэмжээ аюултай түвшинд хүрсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад буй. Тэгвэл Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас өнгөрөгч баасан гарагт “Украин улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцрын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй” гэж мэдээллээ.

Украины талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн улсад хийсэн хэмжилтийн дүнгээр цацрагийн түвшин маш бага хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна гэж ОУАЭА-аас мэдэгдлээ.

ОУАЭА нь түймэр гарснаас хойш Украин улсын холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн системээрээ гишүүн орнуудыг тухай бүр мэдээллээр ханган ажиллаж байна.

Монгол Улсын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллага Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран гүйцэтгэж буй хяналт шинжилгээний дүнгээр 2020 оны дөрөвдүгээр сард байгалийн цацрагийн дэвсгэр түвшин хэвийн хэмжээнд байна.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш