Социалист лагерийн дорно дахины хил хязгаарыг батлан хамгаалах ширмэн бамбай болсон “Их Орос”-ын сая сая цэрэг Монголын нутагт хөлхөж, Чойр буюу одоогийн Говьсүмбэрийн нутгийг ид бүрхэж байсан нэгэн үе бий. Курскийн тулалдаанд Орос-Германы танкууд гинж нь хавирч байсан гэдэг. Харин Говьсүмбэрт “Их хан” үндэстний өөдөөс сөрөн зогссон Монгол-Оросын танкууд газрын хөрсийг эргүүлж байсан “Хүйтэн дайн”-ы нэгэн үеийг бид ардаа үджээ. “Их Орос”-ын “байгалийн цэргийн тойрог”-ийн давшилтын армийн тэргүүн эгнээний анги, салбарын бүрэлдэхүүн тэр цагт үнэндээ “Чойрт” байрлаж байлаа. 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчиллын салхи хүйтэн дайны аюулыг гэсгээн энхийн салхины зөөлөн уур амьсгалыг урин залж, том гүрнүүдийн зэвсэгт хүчний сөргөлдөөн зогсож, Их Оросын цэрэг арми нутаг буцаж билээ. Чойрын дивизийн орхиж гарсан өмч хөрөнгөнд “Чоно борооноор” гэгчээр Монголчууд одоо “Хөлөө гэдсэндээ” жийлцэж байна. “Оросын хонхор” нэртэй “Чойрын дивиз”-ийн үлдэгдэл хөрсөн дээр шинэ цагийг хуульгүй “атман” тодорсон нь Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх гэгч залуу. “Атман” гэдэг нь их эрдэмтэн Лувсанвандангийн55 мянгатын толь бичигт “Цэргийн удирдагч, тэргүүлэгч” хэмээжээ. Тавь жараад оны “атман”-уудыг манай ахмадууд сайн мэднэ. Амтанууд их сонин содон хувцаслана. Өргөн шар ваартай, Орос бакалийн түрүүг “гармушик”-лана. Гартаа гантилтай. Ханцуйдаа гинжалтай. Хэн ч харсан сүр бараатай. Тэд олны өмнө жинхэнэ хүч чадлаараа товойж гардаг нэг ёсондоо шударга гарууд байж л дээ. Харин Чойрын дивизийн нэн шинэ цагийн атман маань төр захиргааны өндөр хэргэм зэрэг, албан тушаалыг ашиглаж, зэрлэг ой ширэнгийн араатан чоно нохойн авираар ажилтнууддаа ханддаг нь өмнөх үеийн атмануудаас эрс өөр ялгагдана. Хүмүүнлэг иргэний нийгмийн ардчилсан засаглалын тогтолцоотой өнөө үед аймаг, хотын засаг даргын хувьд бүр ч байж болмооргүй араншин. Төр захиргааны албан тушаалын нөмөр нөөлөг дор идэж уух, зувчуулах, хуйвалдах, ашиглан шамшигдуулахдаа жигүүртэй хөлөг шиг дүүлж яваа хэрнээ сум орон нутгаа гандана гэж яваа атман. Говьсүмбэр аймаг үндсэндээ гуравхан сумтай. Говь нутагт худаг гаргаж, бэлчээрийг усжуулах, хүн малаа ундны цэвэр усаар хангах зориулалтаар ХХААЯ-ны хөрөнгө оруулалтаар олгогдсон 180 сая төгрөгийг Сүмбэр сумын Засаг дарга нь атманыхаа ивээл дор үрэн таран болгодогийн даваан дээр яамнаас эргүүлэн татаж авчээ. Шивээговь, Баянтал сумдын засаг дарга нар нь мөн л атманыхаа оролцоотойгоор төсвийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулан сүйтгэж эхлэсэн учраас тухайн сумдын ИТХ-ын шийдвэрээр огцруулсан ч дээрээ атмаантай хүнд хууль, шүүхийн байгууллага яасан гэж үйлчлэх билээ. Хариуцлага алдсан засаг дарга нарт ял зэм сонсох нь байтугай огцруулж ч чадаагүйг бодоход атманы нөөлөг мөн ч хүчтэй байгаа хэрэг шүү. Говьсүмбэр аймгийн гурван сумын засаг дарга нар нь өмч хөрөнгө, төсвийн мөнгөн хөрөнгийг үрэн таран хийх асуудалд холбоотой ч аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийн ивээл дор тогтож байгаа гэх. Сумдад байгаа өмч хөрөнгийн сүйтгэл аймгаасаа эхлэлтэй аж. Засаг даргын Тамгын газрын Байгал орчны алба “Ойжуулалт хийх үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгө”-өөр ёстой гараа угаана гэдгийг үзүүлж дэндүү тансаглахдаа Говьсүмбэрт биш хаа холын Эрээн хотод зугаацсаныг хяналт шалгалтынхан тогтоосонч хэнтэй ч хариуцлага тооцсонгүй. Говьсүмбэр аймгийн орчинд байгаа ашигтай талбайг аж ахуйн нэгж байгууллагуудад өндөр үнээр ямар ч хяналтгүй худалдаж, эх захгүй баяжиж авахын “дайнд” морджээ. Газрын орлогыг Сангийн яаманд төвлөрүүлэх хууль журамтай ч яамны зүг сохор зоосч хялайлгасангүй. Аймагтаа дур зоргоороо үрэн таран хийсэн санхүүгийн зөрчлийг хянаж шалгадаг газар Говьсүмбэрт л лав алга.
- Газрын дуудлага худалдааны өртөг болох хэдэн зуун саяар тоологдох мөнгөн орлогыг аймгийнхаа “Өөрийн үйл ажиллагааны орлогын дансандаа” авч, ойр дотны нөхдийнхөө гарыг цайлгах, тойрон хүрээлэгчиддээ хандивлах, шагнах арга замаар ашиглахад энэ аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх гэгч нь сурамгай гаршисан нэгэн. Тамгын газрын ажилтнууддаа 120-250 сая төгрөгийн урамшуулал олгосныг ажлын сайн үзүүлэлт гэх үү эсвэл Засаг даргын албан тушаалд хоргодох улс төрийн авилга гэх үү.
- БНХАУ-ын иргэн Ази номхон далайн интернэшнель ХХК-ийн захирал монгол нэр нь Түмэнбаяр, Говьсүмбэрчүүдэд мөнгөний сураг гаргасан энэ аж ахуйн нэгж Монгол Улсын бүртгэлд байгаа эсэх нь үл ойлгогддог. Өвөрлөгч хошууны энэ иргэн Говьсүмбэрт гадаадын хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин Ж.Баянмөнхтэй хамтран баахан тендерийн будилаан үүсгэж , татварын албанд ганц ч төгрөг тушаалгүй нутаг буцсан. Одоо ч Эрээн хотын зүгээс Засаг дарга Ж.Баянмөнхөөс мөнгө валютын нэхэлтэй хэрнээ хилийн дээсээр орж ирэх эрхгүй байгаа ч эрт орой хэзээ нэгэн цагт Түмэнбаяр ирж заргалдах сураг гарч Ж.Баянмөнхийг үе үе цочирдуулж байгаа гэсэн.
- Оросын хонхор атмаанд их л ээлтэй. Бас орлоготой. Говьсүмбэр аймгийн төвд хадаг яндар болсон нэгэн овоо бий. Овоо тийш очих замаас 27 сая төгрөг оллоо гэхэд муу юмандаа бас л гайхалтай сэтгэж байгаа юм шүү энэ засаг дарга. Орос цэргийн офицеруудын таван давхар орон сууцны орцыг нурааж, бэлэн шатыг нь овооны зүг цувруулан тавьчихаад л төсвөөсөө тохьжилтийн зардал нэрээр дээрхи 27 саяыг танил талаараа зувчуулчихаж байгаа засаг дарга шүү дээ. бас болоогүй ээ. Орон сууцны дунд усан оргилуур хийлээ гээд 25 саяыг, км хүрэхгүй засмал замд 36 саяыг тус тус зарлагджээ.
- Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Ж.Баянмөнхийн араас бүгдээрээ амар хялбар хууль бус аргаар өмч хөрөнгөтэй болох аянд мордоцгоосон нь нэн хачирхалтай.
- Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Амарсайхан Улсын байцаагчийн албан тушаалаа урвуулан Эм-Бм-Жи ХХК-аас 11 сая төгрөгийг өөрийнхөө хувийн данс руу шилжүүлэн авчээ. Албан хаагчдаа орон сууцтай болгох зориулалтаар УМХЕГ-аас 36 сая төгрөг авч 15 айлын орон сууцыг засварласан нэр хэмээсний дараа ажилтнууддаа тухайн орон нутагтаа гэхэд л дэндүү өндөр үнээр шахаж баяжсан нэгэн. Түүний энэ луйврыг иргэдийн өргөдөл гомдлоор прокурорын байгууллага дахин шалгаж эхэлжээ.
- Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Б.Ганбаяр нь Дуньли ХХК-аас хууль бусаар олборлосон 5000 тонн кокосжсон нүүрсийг улсын орлого болгон хурааж аваад өөртөө дур мэдэн худалдан борлуулсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2 зүйлд заасан ялыг сонссон боловч удалгүй хүндэвтэр гэмт хэрэг хэрэгсэхгүй болгожээ.
- Аймгийн газрын албаны дарга Ц.Данзансодов төрөөс үзүүлсэн үйлчилгээний хөлс нэрээр иргэдээс хурааж авсан 947 000 төгрөгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд оруулалгүй замаас нь гувчуулж, нөгөө л Ж.Баянмөнх шигээ хандив, шагнал, урамшуулал, цалин болгож зарлагдаж дуусгажээ. Газрын төлбөрийн орлогыг өөрийнхөө эрхлэн удирдаж байгаа “Аймгийн газрын албаны дансанд” эсвэл “Аймаг хөгжүүлэх санд” тушааж аймгийнхаа засаг даргатай үгсэн нийлж дур зоргоороо үрэн таран хийх аргад дөрөө нийлсэн хоёр л доо. “Магнай трейд”, “Говь Урал” аж ахуйн нэгжүүдэд худалдсан газрын төлбөрийн олон арван сая төгрөгийг Сангийн яаманд шилжүүлэлгүй ийнхүү хоёр нөхрийн гараар устгагдаж, юу ч үгүй үрэн таран болгожээ.
- Говьсүмбэрт “Аймаг хөгжүүлэх сан”-гийн данс нь идэж уух, завшиж үрэгдүүлэх аргаар баяжиж яваа хэсэг бүлэг гэмт этгээдүүдийн үйлдлийг халхавчлах хэрэгсэл болжээ. Энэхүү сангаас дамжуулан хэд хэдэн дансаар шилжүүлэг хийж, танил талаараа, гэр бүлээрээ ахан дүүсээрээ, тойрон хүрээлэгчдээ санхүүжүүлж яваа нь Говьсүмбэрийн жирийн шударга иргэдэд нэгэнтээ тодорхой ойлгогддог болжээ. Тийм дээ ч МАХН-ын дарга С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхад нь албан тушаал илгээсэн байдаг. Дээрхи сангаас мөнгөн хөрөнгийг урсган гар нүүрийн алчуур, хогийн сав, компьютер, техник хэрэгсэл, албан тасалгааны тавилга, бусад эд барааг Эрээнээс оруулж газар сайгүй шахаж ихэд хөлжсөн бүлэглэл болтлоо өргөжиж байгаа аж. Ж.Баянмөнх даргын баяжихын төлөөх шунал улам гаарч байгаа бололтой. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийж хэл аманд өртсөн учраас аргаа өөрчилж сүүлийн үед газрын лицензний наймаа эрхлэх болжээ. Гайгүй сайн орлоготой болсныг галт тэрэгнээс хоосон бууж ирсэн Ж.Баянмөнх өнөөдөр аймгаасаа баян болсныг нутгийнхан нь андахгүй. Говьсүмбэрт илэрсэн алтны хайгуулд ч бас тэрээр морджээ. Шивээ Овоогийн уурхайн орчим газарт улсын төсвөөр хайгуул хийсэн газарт хайгуул хийх лицензийг Хятад улсын тоо томшгүй олон аж ахуйн нэгжүүдэд олгож хууль зөрчсөнийг Засгийн газраас зогсоосон байна. “Глобал транс”, “Нарлаг Чойр”, “Алхана трейд”, “Ус-Ду”, “Чингисийн хар алт”, Чойр УБТЗ-ын Чойр өртөө, иргэн А.Оюун нарт ямарч зөвшөөрөлгүйгээр газар олгосон баримтууд ар араасаа бас хөвөрнө. Харин хэдэн зуун саяар яригдах газрын төлбөр нь хаагуур урсч алга болсныг Ж.Баянмөнхөөс өөрөөр мэдэх хүн Говьсүмбэрт байхгүй.
- Мөнгөтэй нь дээрлэхдэг гэсэн зэрлэг араншинг Засаг даргын удирдлагын арга барил болсон нь үнэхээр хүйтэн сонсогдоно. Хуульгүй засаглал ингэж Говьсүмбэрт тогтжээ. Аймаг, хот нийслэл, дүүргийн Засаг дарга ИТХ-ын дарга, шүүх, цагдаа, прокурор, аудит, тагнуул, цэргийн хэлтсийн дарга нарын орон сууцыг төр захиргааны зүгээс ямагт бэлэн байлгаж, төсвийн санхүүжилтээр засвар үйлчилгээг явуулах журамтай. Харин Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх өөрийнхөө гурван өрөө орон сууцыг нэг сая төгрөгөөр үнэлэн хувьдаа шилжүүлэх тушаал гаргасан нь эрүүл саруул ухаантай хэн хүнийг үнэхээр гайхшруулмаар хууль бус үйлдэл биз дээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга хуульч эмэгтэй Ц.Сарантуяа засаг даргын тушаал холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байх тул уг орон сууцыг засаг даргын хувьд шилжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас өрөөндөө дуудаж ирээд арван том хуруугаараа үстэж аваад газарт унатал савж, гадаа гартал өшиглөж, хуульч бүсгүйд гэмтэл учруулсан үйлдэлдээ эрүүгийн хэрэгт татагдсан ч хариуцлага хүлээсэнгүй Говьсүмбэрийг засагласаар л байх. Баян хүн арван хаанд нүүртэй гэдэг үнэн бололтой. АТГ, Эрүүгийн цагдаа, Улсын Ерөнхий прокурор, Улсын мөрдөн байцаах ерөнхий газар, УМХЕГ, Аудит, татвар гээд тэр бүхний нэг нэг хаалганд Ж.Баянмөнхийн гарын хүмүүс суудаг нь нэр усаараа удахгүй тодрох биз ээ. Энэ бол улс төрийн авлигын нууцлагдсан сүлжээ л дээ.
- Шоронгийн хаалга татдагийн даваан дээр арай ядан муу арга саамаар мултарч чадсан Ж.Баянмөнх зодуурын амт үзсэн Ц.Сарантуяа бүсгүйг шорон гяндангийн зүг илгээж өшөө хорслоо тайлж санаа амрах гэсэн нууц операци зохион байгуулсан нь яг л тэртээ “37 оны До” яамны ногоон малгайтангуудыг өөрийн эрхгүй санагдуулна. Ц.Сарантуяа бүсгүй дээд сургуульд байгаа оюутан хүүхдээ эргэх санаатай засаг даргаасаа 250 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаа хүссэн өргөдөл гаргахдаа би авлигын хилс хэрэгт шоронд сууна гэдгээ яахын ухаарах билээ. Засаг дарга ч инээд хөөрөөр дүүрэн хүсэлтийг нь хүлээн авч, урьдчилгаа олгоё хэмээн мутраа харамлалгүй дуртайл хайрлаж өгөөд үүдэндээ хууль хяналтынхныг “УАЗ- 469”-тэй отоонд гаргасныг юу гэхэв. Хот орох мөнгө бүтсэн Ц.Сарантуяа бүсгүй Засаг даргадаа ямар их баярлан гарч ирсэн гээч. Харин өөдөөс нь аймгийн эрүүгийн цагдаа, прокурор, мөрдөн байцаагч нар УАЗ-469 машинаас зэрэг зэрэг хөвөрч түүнийг баривчлан аймгийн төв дэхь урьдчилан хорих төвд цагдан хорьж орхижээ. Ажилдаа ирээд хоёрхон цагийн дотор хэдэн зуун мянган төгрөг аваад гарч байгаа болохоор та авлига авдаг чинь нотлогдлоо хэмээн мушгин гуйвуулж, хилс хэргээр анхан ба давж заалдах шатны шүүхээс олон жилийн ял оноожээ.
- Жил гаруй шоронд суусан түүний хэргийг Улсын дээд шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосноор хөөрхий тэр эмэгтэй сая нэг ялнаас мултарч наранд гарч иржээ. Хааны уурга урт, хууви уужуу гэхчээр үнэний төлөө ганц хуулийн заалт хэлж өгсөн ажилтнаа захиалга өгч ялтны ширээнд суулгаж байгааг бодоход Ж.Баянмөнх гэгч энэ зодоонч эр бас яггүй хатуу самар бололтой.
- Түүнд үйлчилдэг хууль гэж Говьсүмбэрт л үгүй. АТГ, Мөрдөн байцаах газар, Мэргэжлийн хяналт, Аудит, Цагдаа, прокурорын байгууллага зөвхөн Ж.Баянмөнхийн төлөө үйлчилнэ. Шударга загнавал шоронд хийнэ. Дуугүй явъя гэвэл дээрэлхэнэ. Дарангуйлна. Түүний талд зогсдог бүхэл бүтэн бүлэглэл ажиллана. Хор шар нь буцалбал барьж аваад зодчих нь. УИХ-ын зүгээс ажлын хэсэг гаргаж Говьсүмбэрт буулгах цаг болжээ ноён спикер ээ. Хуульгүй газарт хууль хэрэгжүүлэх ажиллагаа явуулж, зодуурын удирдлагаас Говьсүмбэрийг чөлөөлье.