Урд хөршид хот суурин газруудын хүн ам нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт олон асуудал тулгарч байна. Тиймээс хотод оршин суудаг иргэд амралтын өдрөөрөө хотоос гарч хөдөө байгалийн сайханд амрах нь нэмэгджээ. Энэ нь хөдөөгийн бизнес эрхлэгчдэд ач тусаа өгч байна.
Хятадын дундаж давхаргын иргэд машинаа унан хөл хөдөлгөөн, түгжрэл ихтэй хотоос зайдуу газар очиж амрахаар явдаг болсон байна. Тэдэнд цэвэр агаар, шинэхэн хүнс хэрэгцээтэй байгаа нь хөдөөд бизнес цэцэглэх боломжийг бий болгож байгаа юм. Бээжинг тойрсон 7.000 орчим суурин газар байдаг бөгөөд Хятадын өндөр хөгжилтэй бусад хотуудыг тойрсон олон арван мянган хөдөө тосгод байдаг. Тэдгээр газруудад хотын баар ресторан шиг тансаг хоол ундаагаар үйлчилдэггүй, буудлын орчин нөхцөл нь ч тийм сайн биш. Гэхдээ энэ нь дундаж давхаргынхан байгалийн сайханд ирж амрахад нөлөөлөхгүй байна.
Хятадын хөдөө тосгодод амьдардаг иргэдийн орлого хотын оршин суугчдын цалин орлого хоёр зөрүүтэй хэвээр байгаа юм. Засгийн газар энэ ялгааг арилгана гэж амласан ч энэ зөрүүтэй байдал арилаагүй байна. Харин хотын иргэд амралтын өдрөөр хотоос гарч, хөдөө суурин газруудад амрах нь нэмэгдэж байгаа нь энэ асуудлыг шийдэхэд тус дэм болж байна гэхэд болно.
Дундад улсад хөдөөгөөс хот руу шилжих хүн амын шилжилт хөдөлгөөн саарахгүй байгаа аж. 2025 он гэхэд Хятадын томоохон хотуудын хүн ам 243 саяар нэмэгдэж, нийт хот суурин газар амьдрагсдын тоо нэг тэрбумд хүрнэ гэсэн тооцоо ч гарчээ. Дундаж болон томоохон хотын хүн амын тал хувь нь шилжин ирэгсэд байх гэнэ.
Э.АМАР