“Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г ирэх оны эхний хагаст багтаан боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгажээ.
Багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн дэс дараатай авч хэрэгжүүлэхээр болсон байн. Мөн ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоог хангаж, Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрт суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, харилцааны соёл төлөвшүүлэх, ачаалал даах, эрсдэлийг давах чадвартай, амьдрах ухаанд сургахад чиглэсэн агуулгыг тусгах юм байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх, эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд салбарын хөрөнгө, хүний нөөцийг харилцан үр ашигтай зохицуулах, суралцагч, төгсөгчийг дадлагын болон ажлын байртай холбох зорилгоор салбарын яам хоорондын гэрээ байгуулж нягт хамтран ажиллах, өргөн хүрээнд бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзжээ.
Энэ дагуу дадлагын сургалтыг байгууллагадаа чанартай зохион байгуулсан, өндөр мэргэшилтэй ажилтныг дадлагын багшаар ажиллуулах боломжоор хангасан аж ахуйн нэгжийг дэмжих, хуульд заасан хөнгөлөлт үзүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөлд хамруулах юм байна.
Мөн мэргэжлийн өөрийн өртөг, боловсрол, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоо бий болгож нэвтрүүлэхийг судлан, ирэх оны эхний хагаст багтаан шийдвэрлүүлэхийг сайд нарт даалгажээ.
Сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэх болсон байна.
“Оюутолгой”, “Тавантолгой” болон бүтээн байгуулалтын бусад хөтөлбөр, төслийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригджээ.
Түүнчлэн засаг дарга нар орон нутагтаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, ажилгүй иргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжилтэй ажилтны нөөцөө бүрэн ашиглах бодлого, зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулж, батлуулах үүрэг авчээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаа мэргэшүүлж чадваржуулах сонирхлыг дэмжих, ажлын байрны эрэлт, захиалгыг бодитой гаргаж, сургалтын байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах, чанарын үнэлгээ хийхэд идэвхтэй оролцохыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд зөвлөв.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүний тоо энэ онд 67 мянгад хүрсэн байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2010-2011 оны хичээлийн жилд 18 мянга гаруй хүн төгссөн бөгөөд 55 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болжээ.