Ардчилсан Намын дарга, Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Олон Улсын Ардчилсан Холбооны Удирдагчдын хуралд оролцох үеэрээ Их Британийн Консерватив намын лидер, Ерөнхий Сайд Дэвид Камеронтой албан өрөөнд нь уулзлаа.
Ерөнхий сайд Дэвид Камерон хэлэхдээ: “ Олон Улсын Ардчилсан Холбооны бүрэн эрхт гишүүн болж байгаад баяр хүргээд Монгол орон Ардчиллын замаар тууштай явж байгааг бид бахархан, дэмжиж байдаг. Эгч дүү намуудын хувьд харилцан туршлага солилцож, алдаа оноогоо ярилцаж байх нь нэн чухал юм. Энэхүү хуралд Ардчилсан намын дарга өөрийн биеэр ирж оролцож байгаа нь энэхүү хуралд ач холбогдол өгч байгаагийн нэг илэрхийлэл гэж үзэж байна” гэлээ.
Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг: “ Олон Улсын Ардчилсан Холбооны анх байгуулагдаж, тунхаглал гаргасан хотод бүрэн эрхт гишүүн болж байгаадаа баяртай байна. Ардчилсан Нам олон жилийн турш Их Британийн Консерватив Намтай нягт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч гэсэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа”-гаа энэ үеэр илэрхийллээ.
Түүнчилэн хоёр намын лидер намуудын болоод хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон Олон Улсын Ардчилсан Холбооны талаар харилцан санал солилцсон байна.